
УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг дарга Х.Арман, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хонаев, З.Исагул "Рысжан" ХХК захирал Х.Жангабыл нар сумын ард иргэдтэй уулзаж хаваржилтын байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо солилцлоо.Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир, "Рысжан" ХХК захирал Х.Жангабыл нар малчдад зориулж 27.2тонн буюу 680 уут, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Хонаев хувиасаа 10тонн буюу 200уут малын хорголжин тэжээлийн тусламж үзүүллээ.Сумын нийт ард иргэдийн зүгээс талархал илэрхийлье.