Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн танилцуулга

САГСАЙ СУМЫН 1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

       Тус цэцэрлэг нь 1962 онд 2 хүүхэд, эрхлэгч, нэг багш , нэг туслах багш, тогоочтой анх байгуулагджээ.1962 оноос цэцэрлэгийн эрхлэгчээр И.Хамилаш ажиллаж байжээ. 1971-1976 онд К.Умсындых, 1976-1980 онд К.Битан, 1980-1983 онд И.Адиша, 1983-1984 онд н.Монжи, 1984- 1992 онд Е.Ханат, 1992-1993онд Х.Хамар, 1993-1997 онд К.Битан нарын багш хүмүүжүүлэгчид цэцэрлэгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байсан ба 1997-2016 онд Х.Табысхан, 2016 оноос хойш Ө.Гүлгайым эрхлэгчээр ажиллаж байна. Одоо тус цэцэрлэг нь  6 бүлэгтэй, 282  хүүхэд, 33  багш ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

2016 оноос хойш цэцэрлэгийн шинэ барилга бариулах ажлыг Сумын Засаг дарга, Аймаг, БСШУСЯ болон УИХ-д удаа дараа уламжилснаар 2017 онд УБ хотын ӨРХ ХХК-иар зураг төсвийг нь хийлгүүлж, 2018 оны Улсын төсөвт оруулан шийдвэрлүүлсэн билээ.

2018 онд 125 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга маань баригдаж нийт 7 бүлэгтэй / Даянд Ху-үй багийн төвд 25 хүүхдийн 1 бүлэг, Битүү багийн төвд 25 хүүхдийн 1 бүлэг/-тэй байсан бол 2019 оны 01-р сараас эхлэн хуучин барилгыг түшиглэн 2 бүлэг нэмж нийт 9 бүлэгтэй үйл ажиллагаа явуулав.

2020 оны 01 дүгээр сараас эхлэн хуучин барилгад үйл ажиллгагаа явуулж байгаа 2 бүлгийг түшиглэн шинээр Сагсай сумын 2 дугаар цэцэрлэг манай цэцэрлэгээс тусгаарлагдаж шинээр байгуулагдав. Мөн тухайн онд Даянгийн салбар бүлэгт шинээр барилга бариулах ажлыг сум орон нутгийн удирдлагуудтай хамтран Г.Солтан гишүүний дэмжлэгээр 450 сая төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдав.

2021 оны 1-р сараас эхлэн тус барилга болон Даянгийн салбар бүлгийг түшиглэн Сагсай сумын 3 дугаар цэцэрлэг тусгаарлагдан байгуулагдав.2021 оноос эхлэн 3 бүлэг өөр цэцэрлэгүүдийн харьяанд шилжиж, 6 бүлэгтэй Сагсай сумын 1 дүгээр цэцэрлэг гэх нэршлээр үйл ажиллагаа тасралтгүй амжилттай явуулж байна.Аймаг, сум, орон нутаг, БШУЯ, тус тойргоос сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэй хамтран 2016 оноос хойш бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд маш их хийгдлээ. Зун хувилбарт сургалтыг нүүдлийн 1, 2,3,4.6-р багуудад ажиллуулж 150 гаруй малчдын хүүхдүүдийг СӨБ-д хамруулан ажилладаг юм.

Хүүхдүүдийг хөгжүүлэх сургалтын хөтөлбөрийг оновчтой төлөвлөж, багш нарын мэдлэгийг дээшлүүлэхийн тулд БМДИ-ын сургалтуудад тогтмол хамруулж, ЗАН болон арга зүйн багуудыг ажиллуулж багш гарыг чадваржуулах ажлуудыг зохион байгуулж,  цэцэрлэгийн хэтийн төлөвлөгөө боловсруулж, хүүхдүүдийн хөгжих  ая тухтай орчиныг бий болгон ажиллаж байна.

2022 онд улс орон даяар 21 аймаг, 9 дүүрэгт холбогдох дээд шатны байгууллагаас сургууль, цэцэрлэгийн гүйцэтгэлийн үйл ажиллагааны чанар үр дүнг 6 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд Сагсай сумын 1 дүгээр цэцэрлэг 1 дүгээр ТҮВШИНД шалгарч улсдаа тэргүүлсэн бахдам амжилттай. Ажил үйлсээрээ сум, аймагтаа тэргүүлж, ёс зүй, хариуцлагыг чанд сахиж, хүүхэд багачуудын сайн сайхны төлөө чармайн ажиллаж, аймгийн тэргүүний цэцэрлэгүүдийн эгнээнд орсон амжилттай ажиллаж байна.

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

    2016 онд:

  • Хүүхдийн тоглоом, гал тогооны төхөөрөмж, хөгжмийн зэмсэг /Сумын ОНХС 6,0 сая төгрөг/
  • Каде ХХК-тай хамтран 4 багшид жижиг зөөврийн компьютер /2,8 сая төгрөг/
  • БСШУСЯ-аас иж бүрэн 2 гэр / 14.0 сая төгрөг/

2017 онд:

  • Багшийн сандал, хувцасны шүүгээ /1.7 сая төгрөг/

2018 онд:

  • 125 хүүхдийн цэцэрлэгийн барилга, хашаа, дотоод эд хогшил / Улсын төсөв 1.2 тэрбум/
  • Цэцэрлэгийн гадна талбайн тоглоом /Аймгийн ОНХС 25.0 сая/
  • Битүү багийн салбар бүлгийн гадна талбайн тоглоом /Сумын ОНХС 4.3 сая /

2019 онд:

  • 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга / Даян багт 450 сая улсын төсвийн хөрөнгө/
  • БСШУСЯ-аас хатуу эдлэл, гал тогооны тоног төхөөрөмж/ 19 сая төгрөг/
  • 2 багшид Делл маркийн 2 зөөврийн компьютер / БСШУСЯ 3.6 сая төгрөг/

2021 онд:

  • Битүү багт нам даралтын зуух / Сумын ОНХС 4,0 сая төгрөг/

2022 онд:

  • 4 зөөврийн компьютер / Аймгийн ЗД-ын нөөц хөрөнгө 8,0 сая төгрөг/
  • Ухаалаг самбар, 2 зөөврийн компьютер /Аймгийн боловсролын хуваарилагдаагүй зардал 15,0 сая төгрөг/
  • Хөгжмийн өрөөний тохижилт, хүүхдийн тоглоом / Сумын ОНХС 6,0 сая төгрөг/
  • Манаач нарын байр, том оврын хөргөгч, хөгжмийн зэмсэг, гал тогооны хэрэглэл, хүүхдийн стандарт алчуур, ус уух төв / 10,0 сая төгрөг Байгууллагын гүйцэтгэлээр 1-р түвшинд үнэлэгдсэн шагналын мөнгө/

 

 

БИДНИЙ АМЖИЛТУУД

  • Аймгийн БШУГ-аас жил болгон сургууль, цэцэрлэгийн ажлыг дүгнэхэд 2016 онд 4-р байр, 2017 онд 3-р байр, 2018, 2019 онд 1-р байр, 2020 онд 2-р байр тус тус эзэлсэн.
  • БШУ-ны Сайдын А/500 тоот тушаалын дагуу улс орон даяар 21 аймаг, 9 дүүрэгт холбогдох дээд шатны байгууллагаас сургууль, цэцэрлэгийн гүйцэтгэлийн үйл ажиллагааны чанар үр дүнг 6 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэхэд Сагсай сумын 1 дүгээр цэцэрлэг 1 дүгээр ТҮВШИНД шалгарч УРАМШУУЛАЛ авч, улсдаа тэргүүлэв.Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, тухайн байгууллагын удирдах ажилтаны манлайлал, үр дүн, сургалтын эрүүл аюулгүй орчныг бүрдүүлсэн байдал, эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдийг хөгжил, хамгааллыг дэмжих ажлуудын үр дүнд үндэслэсэн үнэлгээний шалгалтанд улсын хэмжээнд 1-р түвшинд үнэлэгдэж 29 сая төгрөгөөр шагнагдаж, 18 сая төгрөгөөр багш, ажилчдыг урамшуулж, 10 сая төгрөгөөр байгууллагын сургалтын орчныг сайжруулсан.
  • Эрхлэгч Ө.Гүлгайым 2022 онд аймгийн хэмжээний цэцэрлэгийн эрхлэгч нарын дунд зохион байгуулсан “СӨБ-ын салбарт тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийн уралдаанаас 2-р байр, “Цэцэрлэгийн манлайлал, менежмент” сургалтанд 1-р байр, жил болгон аймгийн хэмжээний эрхлэгчийн ажил дүгнэхэд 1,2,3-р байранд эрэмбэлэгдсэн амжилттай.
  • А.Разия багш 2005, 2012 онд аймгийн багш нарын ур чадварын уралдаанаас 2-р байр, 2017 онд аймгийн СӨБ-ын багш нарын илтгэлийн уралдаанаас шилдэг-10 илтгэлийн нэг, Өсвөрийн төгөлдөр хуурийн “Классика” уралдаанд шавь К.Перизат тусгай байр, “Бяцхан жентельмен” уралдаанаас С.Абдулла 3-р байр тус тус эзэлсэн.
  • Н.Зоя багш 2018 онд багш нарын дунд явуулсан ур чадварын уралдаанд 1-р байр, Цөм хөтөлбөрийн хэрэгжилт, чөлөөт ажиглалтын тэмдэглэл хөтлөх үйл ажиллагааны уралдаанд 1- байр, үе үеийн шавь нар болох К.Ваня, С.Уазира нар уран уншлагаас 2001 онд 1-р байр, Ж.Галия М.Серикбол, М.Лашын, М.Аймөлдир, Т.Динасыл нар зургийн уралдаанаас 2004 онд 2,3,4-р байруудад шалгарсан амжилттай.
  • М.Айсауле багш 2018 онд “Залуу багш нарын ур чадварын уралдаан”-д амжилттай оролцсон.
  • 2022 оны аймгийн хэмжээний цэцэрлэгийн залуу багш нарын дунд явуулсан “Сайн хичээл үйл ажиллагаа” хичээл сургалтын уралдаанаас залуу багш Х.Айгерим 1-р байр эзлэв.

 

 

БАГШ, АЖИЛЧИД

Эрхэлж буй албан

тушаал

Албан хаагчийн нэр

1

Эрхлэгч

Ө.Гүлгайым

2

Арга зүйч

З.Айшагүл

3

Багш

А.Разия, Н.Зоя, М.Цолмонтуяа, Т.Багила, М.Айсауле, Х.Дарига, Х.Айгерим

4

Туслах багш

Д.Бахытгүл, З.Айжан, Ш.Сауле, М.Саулегүл, М.Айжан, А.Саулегүл

5

Нягтлан бодогч

А.Артыхгүл

6

Эмч

Ж.Лена

7

Нярав

А.Саят

8

Тогооч

С.Бейбитгүл

9

Туслах тогооч

М.Өмиржан, Х.Еркегүл, М.Галияш Л.Хамалган

10

Цагаан хэрэглэл угаагч

А.Ёлка

11

Манаач

А.Азретхан, О.Депудат, Ж.Жандос, О.Бердбек

12

Үйлчлэгч

А.Булбул, М.Бота, Ш.Көгершин, Б.Өзгерис, С.Асемгүл

 

 

 

 

                             _______________ooOoo_______________