БИО ТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАА.
Сумын нийт нутгаар цасан бүрхүүлтэй, хүйтний эрч чангарч өвөлжилтийн байдал хүндэрч зэрлэг амьтдын өвс тэжээл хомсдож байгаатай холбогдуулан Байгаль орчны хяналтын Улсын байцаагч, байгаль хамгаалагч нар малчидтай хамтран, хээрийн зэрлэг аргаль хонины сүргүүдэд 5 цэгт 45 боодол өвс, 300 кг давс тавьж өгч, биотехникийн арга хэмжээг Өмнө гол, Хаалгатын чиглэлд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.