Уах овогт Бугыбайн Бекболат
1979 онд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн.
1998 онд Өлгий сумын “Ахлах” сургуулийн 10-р ангийг, 2002 онд МУИС-ийг экологийн химич, химийн багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй
2003-2004 онд Англи хэлний Институтийн нэг жилийн эрчимжүүлсэн сургалтыг Англи хэлний орчуулагч
2004-2006 онд Ховд Их Сургуулийн Химийн факультетэд “Потанины мөсөн голын усны химийн найрлага, экологийн төлөв байдал” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
2014 онд Голланд Улсад, Олон улсын аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
2012-2016 онд хэрэгжсэн “Сайн засаглал” хөтөлбөрийн сургагч багшаар мэргэшсэн.
2017 онд АНУ-ын Томс Жеферсоны нэрэмжит Виржинягийн Их сургуулийн Улс төрийн төвд ардчиллын суурь зарчим, нээлттэй засаглалын талаар мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын туршлага:
- 2002-2003 онд Өлгий сумын Ахлах 4-р сургуульд багш,
- 2003-2007 онд ДКУИС ийн Баян Өлгий аймаг дахь салбар сургуульд багш,
- 2007 онд Бест Алтай экспедишин ХХК ийг үүсгэн байгууласан,
- 2008-2010 онд Казах Гэр Бүлийн Хөгжил ТББ-д төслийн зөвлөх,
- 2012-2016 онд Сагсай сумаас аймгийн ИТХ-д сонгогдон ажилласан ба аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дэд дарга, дарга мөн аймгийн ИТХ дахь залуучуудын лобби бүлгийн даргаар
- 2013-2016 онд Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирал, 2016-2017 онд тус салбар сургуульд багш,
- 2016-2020 онд Сагсай сумын ИТХ-д сонгогдон ажилласан.
- 2018-2023 онд Аймгийн жороо морины холбооны тэргүүн,
- 2021 оноос Казах Шувуулахуйн холбооны гүйцэтгэх захирал
- 2022 оноос Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн, Сагсай сумын нутгийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
Авсан шагнал:
- 2014 онд Боловсролын яамны хүндэт жуух бичиг
- 2015 онд Соёл спорт, аялал жуулчлалын тэргүүний ажилтан