СУМЫН ИРГЭДЭД ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ УЛСЫН БҮРТГЭЛИЙН КИОСК МАШИНТАЙ БОЛЛОО.
Сумын ОНХСангийн хөрөнгийн санхүүжилтээр Улсын бүртгэлийн КИОСК машин худалдан авч, өнөөдрөөс эхлэн ЗДТГ-ын байранд, байршуулан ажиллуулж эхлэлээ.
Уг машинаас Улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авахаас гадна, бүртгэлийн хураамжийг банканд очихгүйгээр Пос машинаар төлөх давуу талтай юм.
Мөн иргэн та Киоск машинаар дамжуулан:
1. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн
лавлагаа
Гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
Оршин суугаа хаягийн лавлагаа
Иргэний үнэмлэхийн лавлагаа.
Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, өөрчилсний лавлагаа
Регистрийн дугаар өөрчилсний лавлагаа
Төрсний бүртгэлийн лавлагаа
Үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан лавлагаа
Үндэсний энгийн гадаад паспорт бүртгэлгүй лавлагаа
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа
Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
Хуулийн этгээд татан буугдсан эсэхийн лавлагаа
Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа
Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн тухай лавлагаа
Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөлийн дэлгэрэнгүй лавлагаа
Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа
Эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
4. Тоон гарын үсэг
Тоон гарын үсэг шинээр авах
5. Иргэний улсын бүртгэлийн үйлчилгээ
Цахим үнэмлэх захиалах үйлчилгээнүүдийг авч болно.