Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн товч танилцуулга

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Х.Мусаханы нэрэмжит                                                 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн товч танилцуулга

 

Байгуулагдсан болон өргөжсөн үеийн түүхээс:

          Тус сургууль нь 1948-1949 оны хичээлийн жилд Улаанхус сумын 2 ба 8 дугаар багийн хөдөлмөрчдийн хүсэлтээр Сагсай голын хөвөөнд “Уужим бага сургууль” нэртэйгээр 3 тасалгаатай хичээлийн танхим, 2 өрөө гал тогооны байртайгаар үндэс сууриа тавьжээ.

          Анхны хичээлээ 3 багш, 73 сурагч, 3 үйлчилгээний ажилчинтайгаар эхэлж байсан ба захирлаар нь Мамийн Бекей, багшаар Амиржаны Тайф, Лайхын Лиман, Омарын Шари нар ажиллаж, удахгүй Райсын Шекен багш нэмэгджээ. Үйлчилгээний ажилтан нь Үсений Хошай, Баханбайн Рахыпбай, Ханафиягийн Бошан нар байжээ.

          1949-1950 оны хичээлийн жилд хуучнаар Жаргалант, Сагсай, Бугат сумын 1,2 дугаар багийн иргэдийн хүсэлтээр мөн Сагсай голын хөвөөнд “Бэлчээрийн бага сургууль” гэдэг монгол сургууль нээгдэж, 3 багш, 71 сурагч, 3 ажилтантай байсан ба захирлаар Б.Дэндэв, багшаар Ц.Жалцав, Б.Гэлэнгарав, Н.Балжир, манаачаар н.Намсрай гэдэг хүн ажиллаж байжээ. Энэ үеэс М.Тилеухан, Ш.Абдираким, Х.Шанай, Т.Оками нар багшилж эхэлжээ. Хичээлийн эрхлэгчээр 1949-1950 онд Абизийн Абилгажы, 1951 оноос М.Зиядабек нар ажиллаж байжээ.

          Анхны төгсөгчид:

          1948-1949 оны хичээлийн жилийн анхны төгсөгчид: Н.Дүримбай, Х.Бодаухан, Ү.Маукей, Х.Орал, О.Хызымет, О.Малпан, Н.Блисан, Х.Сейтхан, Н.Сейтен, С.Адасхан, Д.Хиса, М.Ынтан, Т.Есентай, Б.Книяз, Х.Кабира, Л.Сахай, А.Адасхан, Х.Күмила, Ж.Дауит, Ж.Шаймардан, Ж.Ахмай, Ш.Лапи, Ш.Динсилам, К.Баршын, С.Озипат, О.Күлай, С.Унатхан, Х.Айтжан, Ү.Шазда, О.Солтан, Ш.Шабас, Т.Зейнелхан, М.Күлиман, А.Солтанбай, Х.Шарипхан, Т.Бажик, Н.Нүсирин, н.Дэлгэр, Ж.Зайыхан, Т.Арабхан, Т.Гүлжарма, Ш.Рымхан, Х.Өкимет, М.Жүсирин, Х.Хобди

          Монгол сургуулийн анхны төгсөгчид:

Ц.Цэвээн, Г.Буяндэлгэр, Ш.Цэдэн-Иш, Б.Чимэд-Очир, нарын 71 хүүхэд байлаа.

          1951-1952 оны хичээлийн жилд дээрх 2 сургуулийг нэгтгэн “Уужим бага сургууль” гэж нэрлэжээ. Үйлчилгээний ажилтнаар Хоникегийн Жазай, Турсыны Закерия, Мамийн Заукеш, Мысаханы Мыхил нар орж ажилласан байна.

          1970-1971 оны хичээлийн жилд 8 жилийн сургууль болон өргөжиж 440 сурагчийн 2 давхар шинэ хичээлийн байр баригдан ашиглалтанд оржээ. Тус оноос захирлаар нь Х.Школь томилогдон ажилласан байна. Анхны 8-р ангийг Ысхахын Ережеп багш 3 жил дааж төгсгөж байсан юм.

          1990-1991 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болон өргөжихөд захирлаар нь К.Болат сонгогдон ажилласан. Анх удаа эцэг эхчүүдийн санаачлагаар  9-р ангийн 2 бүлгийг нийгэм, байгаль ухааны чиглэлээр төрөлжүүлэн зохион байгуулж Х.Марал, Х.Дамыс нар дааж төгсгөн амжилтанд хүрч байсан.

          Аймгийн Засаг даргын захирамжаар 1997-1998 оны хичээлийн жилд 10 жилийн сургуулийн бүтэц өөрчлөгдөн 8 жилийн сургууль болж, захирлаар нь С.Ерия томилогдон ажилласан юм.

          1999-2000 оны хичээлийн жилд дахин 10 жилийн сургууль болгон өөрчилсөн.

          2000-2001 оны хичээлийн жилд Монгол улсын Засгийн газрын 2000 оны 5-р сарын 31-ний өдрийн 76-р тогтоолоор тус сумын уугуул, төр нийгмийн зүтгэлтэн Х.Мусаханы нэрэмжит сургууль болгосон юм.

          Манай төгсөгчид- бидний бахархал:

          Тус сургуулийг амжилттай төгсөж эрдэм боловсролоороо олонд танигдсан эрдэмтэд: Эдийн засгийн ухааны доктор Х.Ахсолтан, Б.Хайрат, түүхийн ухааны доктор Ц.Гантулга, Ц.Баатар, физикийн ухааны доктор Р.Хоролжав, техникийн ухааны доктор Ө.Есболд, анагаах ухааны доктор Т.Гүлнар                                               

          Хөдөлмөрийн алдар гавъяатнууд:

          Манайд сургуульд ажиллаж буй хугацаандаа ажил хөдөлмөрөөрөө шалгарч төр засгийн өндөр шагнал хүртэж байсан алдартнуудаас: Х.Зейнелхабдыл, К.Болат, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор А.Калмик, Ж.Күнат, Х.Халиасхар, Х.Тау, Х.Шабдарбай, Т.Есентай, Т.Торгууд, “Алтан гадас” одонгоор Х.Шакен, Ш.Дулат, Х.Шабдарбай, О.Байгадар, Т.Сархад, Х.Санияз, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар А.Калмик, Ж.Күнат, Н.Хауди, Х.Зейнелхан, О.Байгадар, “БСШУЯ-ны тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Т.Есентай, Х.Мамырхан, Х.Зейнелхан, М.Бахай, Т.Сархад, З.Нурсал, Ш.Дулат, Х.Ауетай, К.Болат, Ш.Жамила, Т.Торгууд, Б.Жанимхан, Х.Санияз, Ы.Бикан, М.Хуандаг, А.Үмит, Х.Марал, С.Ерия, Д.Сонгинт, Б.Алматы, Ж.Дагиймаа, Р.Алтынгүл, Р.Бахытгүл, Н.Мая, К.Жазира, “Биеийн тамирын тэргүүний ажилтан”  цол тэмдэгээр  Т.Мурат, “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр Х.Гүлжиг, Ы.Хыдырбек, Ы.Гагарин нар шагнагдаж байсан бол А.Жанарбек уулын спортын ОУХМ, аймгийн начин Ж.Бахыт, Е.Сауле, Т.Мурат нар дэд мастер болсон байна.

          Тус сургуулийн сургалт хүмүүжил, материаллаг баазыг бэхжүүлэхэд үлэмж хувь нэмэр оруулсан багш нараас дурдвал: Т.Шөкен сургуулийн орчин тойрныг моджуулах, зүлэгжүүлэхэд, багш Ш.Абдирахим, Н.Хауди нар сум, сургуулийн хэмжээнд зурж, бичих авъяасаараа, багш Ж.Күнат Гэгээрлийн яамны сургалтын түвшин тогтоох шалгалтаар даасан анги нь сургалтын чанарын 89%-ийн амжилт үзүүлж, шууд яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагнагдаж байсан бол багш А.Калмик, ШБОС гаргаж, үлгэр жишээ физикийн кабинет байгуулж, багш О.Байгадарын заасан хичээлээс шавь нь аймагт шалгарч, улсын олимпиадад амжилттай оролцуулж, Х.Мамархан казахын үндэсний тоглоом “Тогыз хумалах”-ыг аймгийн хэмжээнд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан зэрэг ажил үйлсээрээ бусдад үлгэр дуурайл болсон байна.

Мөн төрлөх сургуульдаа он удаан жил ажилласан ахмад багш нар: Х.Зейнелхабдыл, н.Оготно, С.Захан, Ш.Задель, Х.Сагдат, Б.Күлша, З.Нурсал, Х.Халиасхар, М.Хөндей, Ж.Хайсаман, Х.Шакен, Х.Бикан,   н.Абден, Ж.Сансызбай, Х.Ауетай, Б.Тилеубрди, Р.Уатхан, Х.Зейнелхан, Р.Хулыбай, Д.Маули, Ж.Күнат, С.Жуасхан, Х.Хажымурат, М.Бахай Б.Абай, н.Божгара, Б.Нарша, П.Цанхиа, н.Шакерхан, О.Тилеухан, Н.Сауле, К.Билкей, М.Базар, О.Байгадар, Х.Мамырхан, Ш.Жамила, С.Уатхан, Т.Торгууд, Ы.Бикан, Ж.Жанимхан, М.Хуандаг, А.Үмит нар одоо хүртэл хамт олонтойгоо үргэлж холбоотой явдагт бид бахархдаг. Манай сургуульд ажиллаж байгаад Казахстан улсад шилжсэн Е.Өмиргүл, Д.Даллес, Ж.Камелбай, Х.Самархан, О.Марина, Х.Гүлсара, Х.Хабдылжанат, Б.Алтай, өөр суманд ажиллаж амьдарч байгаа С.Ахыбай, Н.Апей, М.Гүлбадан, Ш.Салима, Р.Гүлбадан, Х.Хозыкей,  Б.Маулит, Х.Баршагүл, Т.Бахыт, К.Бахыт, Т.Дина, Ж.Гүлжайна, Т.Бахытгүл, Х.Табытай нарын олон тэргүүний багш нар манай сургуулийн шилдэг сурагчид байсан юм.

Тухайн үед төр засгаас хөдөө сумдын сургуулиудыг мэргэжлийн багшаар хангах зорилтыг хэрэгжүүлэх явцад манай сургуульд доорх багш нар ирж амжилттай сайн ажиллаж байсан юм. Үүнд: Х.Рахимаш, Х.Жазыкей, А.Есимхан, А.Хабаш /АБТА/, Б.Күлиман /АБТА/, Х.Балабай, Ж.Байтан, н.Хавдыраш, Ж.Альпемиш, Ж.Гүлсара, н.Долгорсүрэн, Б.Хызай, А.Багай, К.Санат, Х.Айгүл, н.Анигүл г.м

Багш сурагчид хичээлээс гадуур сурч боловсроход сургуулийн номын сан чухал үүрэг гүйцэтгэдэг ба Х.Күлай, Х.Тайша, А.Баделхан, И.Шакей, Х.Алтынай, Х.Гүлжиг нар амжилттай ажиллаж иржээ.

Сургуулийн сургалт хүмүүжлийн ажлыг тасралтгүй хэвийн явуулах, сурагчид тав тухтай орчинд сурч амьдрахад нь бүхий боломжоо дайчлан ажилласан үйлчилгээний ажилчдын хувь нэмэр хэмжээлэшгүй арвин юм. 1950-1990 он хүртлэх хугацаанд ажиллаж байсан хүмүүс: Жамантай, Теней, Мэлхий, Хызыр, С.Абихан, Байторы, Чүлтэм, Сүлеймен, Тогтарбай, Шаукебай, Бирсия, Айдахан, Хайшыкей, Гайша, Шайхы, Мардан, Бөлеген, Сурша, Х.Абылгазы, С.Биржан, Даамаа, Бзкей, Карл, Таху, Шазда, Төлеухан, Р.Тогталхан, Х.Аубакир, С.Мешитхан, Дахай, Ж.Хылышбай, Х.Хумархан, Ш.Шамей, Д.Хэнзээ, А.Лекер, А.Баделхан, Р.Дүрияш, К.Сахай, Ш.Дахай, А.Бишан, А.Люда, Т.Тунгалаг, Х.Жуукаа, З.Мукар, Ы.Жумабай, Х.Сураган, Аншикей, С.Мизамхан, Х.Шаким, Жумагул, Охас, Альпен, Ш.Сияжан, Ж.Зиядан, Сайран, Амине, Нурзай, Улжан, А.Баткей, Зейнел, С.Дахан, Т.Бергентай, Ж.Минат, Ж.Буланбай, Маматай, Х.Кенжехан, С.Нургалым, Х.Кабира, Х.Батима, Хайша, Мадиша, Баяука, Сандалхан, Уатай, Сарсенбай, Аманжол, Бизат, Хиса, Шаку, Хуатай, Сайлаухан, Көбеш, Цэнджав, Жулдыз, Ардакеш, Айнеш, К.Амир, К.Өкей, Ж.Гаусар, Хайный, Х.Жамила, Ж.Дакей, Заманбек, Каменос, Алмагүл, О.Абил, Туях, Ш.Адигүл, Ш.Майра, Жамиш, Нараухан, Д.Айкен, У.Көкен, Р.Күлдихан, Аскей, Улыпхан, Боовор, Болтон, Х.Алтай, Д.Зауре, А.Сайран, Х.Камелхан, Т.Гүлмайра, М.Халым, Цэрэв, А.Күпан.

Өөрийн эрдэм оюун, авъяас чадвараараа аймгт  шалгарч сүүлийн 10-аад жилд нийслэл Улаанбаатарт очиж сургуулийнхаа нэр алдрыг өргөсөн хүүхдүүдийг нэрлэвэл: Н.Ермек уран уншигч, С.Хайрый, Ш.Жанбота уран уншигч, А.Айтолхын уран уншигч, Х.Гүлбану яруу найрагч, У.Маржан дуучин, Г.Ахерке дуучин, Б.Нурбал бүжигчин, Т.Меруерт технологи, Ж.Жигер, М.Динасыл, З.Айшолпан, нар “Цодгор хүү” шатрын тэмцээнд сүүлийн 3 жил эхний байранд шалгалч байна.

Үе үеийн сургалтын менежерүүд:

А.Калмик 1970-1971, А.Байдолда 1971-1975, Н.Хаудий 1975-1977, О.Байгадар 1977-1980/1981-1991, Ж.Күнат 1977-1980, Ш.Каримжан 1980-1981, Ш.Хамза 1981-1985,             К.Болат 1985-1987, Б.Абай 1987-1989, Д.Сонгинт 1989-1992, Х.Санияз 1991-1996, С.Ерия 1996-1997, Б.Алматы 1997-2000, Т.Торгууд 1997-2000, Х.Дамыс 2000-2002, С.Хонаев 2000-2002, Ш.Жамила 2002-2004, С.Хонаев 2004-2007, Б.Алматы 2005-2007, М.Мерейбек 2005-2007, Б.Алматы, 2008-2016, А.Ахгүл 2011-2016, С.Арманбек 2016-2023, Ш.Бахытгүл  2008 оноос, Х.Нурбек 2016 оноос, Ж.Нурдаулет нар 2023 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Үе үеийн сургуулийн захирлууд:

М.Бекей 1948-1949, А.Тайф 1949-1950, Б.Дэндэв 1949-1951, А.Бугыбай 1950-1951, А.Хавдыраш 1951-1952, Д.Яшбай 1952-1953, М.Бекей 1953-1956, А.Расоль 1956-1957, А.Тайф 1957-1960, У.Хисабай 1960-1961, З.Имахат 1961-1962, Х.Хызырхан 1962-1963, М.Халат 1963-1964, Х.Ануархан 1964-1968, Х.Халиасхар 1968-1969, О.Солтан 1969-1970, Х.Школь 1970-1980, О.Байгадар 1980-1981, Х.Тау 1981-1983, Ш.Дулат 1983-1990, К.Болат 1990-1997, С.Ерия 1997-2000, О.Байгадар 2000-2004, Б.Жанимхан 2004-2007, М.Мерейбек 2007-2012, Т.Мурат 2012-2016, М.Мерейбек 2016-2023, С.Арманбек 2023 оны 2-р сараас

2022-2023 оны хичээлийн жилд 986 сурагч 135 багш ажилтантай.