Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

Хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн товч танилцуулга

Сагсай сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн товч танилцуулга

Сагсай сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэг нь анх  Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны  1 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 тоот захирамжаар 1дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн хүчин чадалтай хуучин барилгыг түшиглэн тусдаа төсөвт байгууллага болж үүсгэн байгуулагдсан. 1971 онд анх баригдсан 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн хуучин барилгад 2019 онд сумын Орон нутгийн хөгжлийн сангаар засвар хийгдсэнээр ийнхүү дахин ашиглах боломж бүрдэж, орон нутгийн иргэдийн санал санаачлага, хүүхдийн тоог харгалзан шийдвэрлэгдсэн билээ. Эдүүгээ тус байгууллага 4 бүлэг, 138 хүүхэд, 22 багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.  Эрхлэгч, арга зүйч, үндсэн багш, дуу хөгжмийн багш,  туслах багш, нягтлан бодогч, нярав, тогооч, сав угаагч,  цагаан хэрэглэл угаагч, манаач, үйлчлэх ажилтан зэрэг бүтэц бүрэлдэхүүнтэйгээр цэцэрлэгийн үйл ажиллагааг тогтмол явуулан ажиллаж байна.  100% мэргэжлийн багш нар ажилладаг ба 2022 оны БШЯ-ны яамны Боловсролын түвшингийн үнэлгээгээр 2-р түвшинд орж урамшуулалд хамрагдсан. Цаашид аймгийн Тэргүүний цэцэрлэгүүдийн эгнээнд орох зорилт тавьж ажиллаж байна.

 

Д/д

Эрхэлж буй албан тушаал

Албан хаагчийн нэр

1

Эрхлэгч

Б.Зоя

2

Арга зүйч

М.Унзила

3

Багш

Х.Бейбит, Д.Бахыт, Ш.Торгай, Х.Айым

4

Туслах багш

Д.Күникей, М.Майка, Ж.Меруерт, Ө.Гүлжамиш

5

Дуу хөгжмийн багш

Ш.Тилепберген

6

Нягтлан бодогч

А.Маханбет

7

Нярав

Е.Еламан

8

Тогооч

К.Нурбадан

9

Туслах тогооч

Х.Хазира

10

Сав угаагч

Д.Макрамзада

11

Үйлчлэгч

Т.Бибигүл, К.Айтолхын

12

Цагаан хэрэглэл угаагч

А.Нургүл

13

Манаач

Х.Шаймурат, Х.Аманхан, А.Талант