Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 8:00 цагт ирсэн дуудлагын

дагуу Сагсай сумын газар нутаг буюу сумын төвөөс 90 км зайд Даянд нүүж яваа нийт 6 айлын малчдын мал нь хүчтэй цасан шуурганд таарч 3 хоног үргэлжлэн шуурсан цасан шуурганд нэрвэгдэж, Харгантын дамжин өнгөрөх буудлын хашаанд байгаа ба бэлчээрт гараагүй, цаашид цаг агаар хүндрэх бол малын хорогдол ихээр гарах төлөвтэй гэсэн мэдээллийг хүлээн авмагц, Сумын Онцгой комисс шуурхай хуралдаж сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн А/17 дугаар захирамжаар аюулгүй нөөцийг задалж, Харгантын дамжин өнгөрөх буудалд нийт 130 боодол ногоон өвсийг хүргүүлж, Даянд нүүж яваа малчидтай үнэгүй тарааж өгөхөөр шийдвэрлэв.