Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023

СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023

🇲🇳БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ - САГСАЙ СУМ

📍Баян-Өлгий аймгийн Сагсай суманд “Соёлын сэргэлт-2023” аян амжилттай зохион байгуулагдлаа.

✅НЭЭЛТ

"Соёлын сэргэлт-2023" аяныг нээж, Сагсай сумын Засаг дарга К.Бауыржан,

МУҮНС-ийн Хэлтсийн дарга Г.Гүнжинлхам нар мэндчилгээ дэвшүүллээ.

✅ИЛТГЭЛ

Монгол Улсын Үндэсний номын сангийн менежер С.Чулуунпүрэв “Үндэсний нэгдмэл үнэт зүйл: Эх хэл, монгол бичиг” сэдвээр илтгэл тавилаа.

✅ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ

“Түүх, соёлын өвийн хадгалалт хамгаалалт” сэдвээр Баян-Өлгий аймгийн музейн захирал А.Айшагул,

“Нийтийн номын сангийн хэрэгцээ, шаардлага” сэдвээр МУҮНС-ийн Хэлтсийн дарга Г.Гүнжинлхам,

“Тайзнаас ярих ур чадвар” сэдвээр Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Х.Нурлан нар соёл, урлагийн ажилтнуудад чадавхжуулах сургалт явуулав.

✅УРЛАГИЙН ТОГЛОЛТ

МУСТА, дуучин Э.Өлзийбаатар, Ч.Цэнгэл, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин, МУСТА Б.Айган, дуучин О.Алтынбек, бүжигчин Ж.Армангул, жүжигчин Х.Нурлан,

Сагсай сумын Соёлын төвийн эрхлэгч Ы.Хуаныш, хөгжмийн багш А.Адебиет, бүжгийн багш Г.Ахерке, Соёлын төвийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн “Гүлдер” хамтлагийн сурагчид урлагийн тоглолтоо толилууллаа.

✅СОЁЛЫН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

“Үндэсний бичиг соёлын өв” үзэсгэлэн,

“Номын сангийн нэг өдөр” номын сангийн боловсролын хөтөлбөр,

Шилдэг номоор номын сангийн сан хөмрөгийг баяжуулах хөтөлбөр,

Сагсай сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын гар урлалын үзэсгэлэнг тус тус зохион байгуулсан юм.

✅ВИРТУАЛ МУЗЕЙ

Монголын үндэсний музей

Байгалийн түүхийн музей

Богд хааны ордон музей

Монгол цэргийн музей

Оюун ухааны музейн виртуал үзэсгэлэнг ЕБС-ийн сурагчдад үзүүлсэн нь тэдний сонирхлыг ихэд татаж байлаа.

✅УРАН САЙХНЫ КИНО

Монголын уран сайхны “Алдагдсан өдрүүд” киног ЕБС-ийн сурагчдад болон сумын иргэддээ үзүүллээ.

✅ҮДШИЙН ЦЭНГҮҮН

Сагсай сумын Соёлын төвөөс сумын иргэдийн дунд үдшийн цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжиг зохион байгуулан соёлын үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГСАГСАЙ СУМ

2023.09.15