Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

Мэргэжлийн анги

Мэргэжлийн анги

2024 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн орой 18:00 цагт ирсэн дуудлагын дагуу Сагсай сумын газар нутаг буюу сумын төвөөс 90 км зайд Даян явах замд Хар нуурын эерэгт сумын 1 нэгж техник цасанд сууж машин нь эвдэрсэн, мөн Тухайн өдрийн Цасан шуурганаар Даянд нүүж яваа 3 дугаар багийн малчид Ж, Ж, К, С гэсэн 4 малчны мал нь цаасан шуурганд таарч, улмаар мал нь уруудаж салхинд хийссэн гэсэн мэдээллийг хүлээн авмагц сумын Мэргэжлийн ангийг шуурхай цуглуулан 2 нэгж техник, сумын орлогч даргаар ахалсан мэргэжлийн ангийн 10 албан хаагч газар дээр нь хүрч арга хэмжээг авч ажиллав. Тус техник нь Уаз-469 маркийн 8788 БӨТ улсын дугаартай, Сагсай сумын 3 дугаар багийн иргэн Д гэх жолоочтой, машинд нь гурав том хүн буюу 6 настай хүүхэд байсан. 02 дугаар сарын 10-ны өдөр сумаас даянгийн чиглэлд гарсан ба замдаа цасан шуурганд төөрж машин нь цасанд сууж эвдэрсэн байдалтай байлаа. Мэргэжлийн ангийн нэр бүхий албан хаагчид машины жолооч болон зорчигч нарт утсаар холбогдож сандрахгүй, тайван байж машинаас буухгүй байхыг сануулан, Мэргэжлийн анги 2 дугаар сарын 12-ний өглөө 8 цагт очиж цасанд суусан машиныг гаргаж, гарсан эвдрэлийг засан машиныг асааж 6 настай хүүхэд буюу 4 хүнийг аварч тусалсан. Тухайн өдрийн хүчтэй цасан шуурганаар Даянд нүүж яваа 3 дугаар багийн малчид Ж, Ж, К, С гэсэн 4 малчдын 700 гаруй мал нь хүчтэй цасан шуурганд таарч, улмаар мал нь уруудаж, салхинд хийссэн харзны усанд орж наалдсан ба цасанд дарагдсан байсан. Тус сумын мэргэжлийн анги 2 дугаар сарын 12-ний өглөө 6 цагт малын байгаа газрыг тогтоож, амьд үлдсэн мөс болон цасанд дарагдсан малуудыг аюулгүй газард гаргаж, малчдын дамжин өнгөрөх буудалд хүргүүлж ажилласан. Тус 4 малчнаас 70 аад орчмын бог малын гарз учирсан байна.

Сагсай сумын ЗДТГазар