Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

Энэ онд аюулт үзэгдэл, ослын улмаас улсын хэмжээнд ₮47 тэрбумын хохирол учирчээ

Энэ онд аюулт үзэгдэл, ослын улмаас улсын хэмжээнд ₮47 тэрбумын хохирол учирчээ

Энэ оны эхний 10 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын 3601 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 54 буюу 1.5 хувиар өссөн байна.

Аюулт үзэгдэл, ослын улмаас манай улсад 47.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 800 сая төгрөг зарцуулсан хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Тохиолдсон аюулт үзэгдэл, ослыг төрлөөр авч үзвэл ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл 177 удаа тохиолдож, өмнөх оны мөн үеэс 97 тохиолдлоор, геологийн гаралтай аюулт үзэгдэл 83 удаа тохиолдож, 20  буюу 31.7 хувиар тус тус өссөн байна.

Харин биологийн гаралтай аюулт үзэгдэл 138 удаа тохиолдож, өмнөх оны мөн үеэс 36 (20.7%) тохиолдлоор, хүний үйл ажиллагаатай холбоотой осол 3203 удаа тохиолдож, 27 (0.8%) тохиолдлоор тус тус буурчээ.

Оны эхний 10 сард:

  • Үер 107
  • Газар хөдлөлт 77
  • Объектын түймэр 2476
  • Ой, хээрийн түймэр 100
  • Усны осол 70 тус тус бүртгэгджээ.

Мэдээллийг gogo.mn бевсайтаас