Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

Бүргэдийн баяр зохион байгуулагдлаа

Бүргэдийн баяр зохион байгуулагдлаа

Баян-Өлгий аймгийн Сагсай суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Sagsai Golden Eagle” бүргэдийн баяр энэ сарын 17, 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус аялал жуулчлалын үйл ажиллагааг "Аян трэйвэл" компани санаачлан Сагсай сумын ЗДТГ, Бүргэдчдийн холбоо хамтран зохион байгуулдаг ба гадаад, дотоодын аялагчдад казах түмний шувуулах соёл, өв уламжлал, нүүдэл, таван хошуу мал, гар урлал, оёдол, хатгамал болон адуу тахлах, сургах үйл явцыг харуулж, гэрэл зураг авах, видео бичлэг хийх боломж олгодог.

Баян-Өлгий аймгийн Сагсай сум нь хамгийн олон бүргэдчинтэй сум юм. Тус бүргэдийн баярт орон нутгийн Бүргэдийн холбоод болон иргэдийн оролцоо өндөр болдог. 2018 оноос зохион байгуулж буй “Sagsai Golden Eagle”  бүргэдийн баярыг ирж сонирхдог гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Хүмүүс зөвхөн бүргэд биш, нүүдэлчин соёлыг харуулсан нүүдэл зэрэг үзүүлбэрт нь дуртай байдаг. Манай фестивальд ирсэн зурагчид сайн зураг авч Монголыг дэлхийд сурталчилж байгаа нь энэ баярын бас нэг чухал тал болж байгаа юм.