Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР “ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г  САГСАЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР “ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ"-Г САГСАЙ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Явуулын үйлчилгээ"-ний зорилго нь Эцэг эхчүүдийн гэр бүлийн үнэ цэнэ, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх хандлага төлөвшүүлэх, Хүүхэд хамгаалал, хөгжил, оролцоог хангах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлыг эрчимжүүлэх, удирдлага, арга зүйгээр хангах, эрсдэлт нөхцөлд байгаа гэр бүл, хүүхдийг илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлах, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж болзошгүй орчны аюулгүй байдалд хяналт тавих, хүүхдийн үзэл бодлыг сонсох, цаашид анхааран ажиллах асуудлыг тодорхойлох, Засаг даргаар ахлуулж буй залуучуудын салбар зөвлөлийг арга зүйгээр хангах, залуучуудын хөгжлийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх орон нутгийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

"Явуулын үйлчилгээ"-ний үеэр......

Сагсай сумын ИТХ-ын дарга К.Кадиргүл, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн гарзын дарга Х.Бауыржан нар ЭНЭХҮҮ ЯВУУЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР мэдээлэл өгч, аймгийн ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Жанылган, ГБХЗХГ-ын улсын байцаагч Ерген, 10-р ЕБС-ийн зэтгэл зүйч Мөнхөө нар өөр өөрсдийн хариуцсан ажлын чиглэлээр ОРОЛЦОГЧ ИРГЭД, ХҮҮХДҮҮДИЙН ДУНД сургалт зохион байгуулав.

Сургалтын дараа:

• Сагсай сумын ард иргэд, ЕБС-ийн сурагчид, Хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хамтарсан багийн гишүүдэд мэдээлэл өгч, үйл ажиллагааг танилцуулав,

• Сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багт арга зүйн дэмжлэг өгч ажиллав,

• Залуучуудын хөгжлийн төвийн гишүүдтэй уулзаж, ТЭДНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ШИНЭ САНААЧЛАГАТАЙ НЭГ БҮРЧЛЭН ТАНИЛЦАН санал бодлоо солилцов