Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг сумын Засаг дарга

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг сумын Засаг дарга

2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагааг сумын Засаг дарга А. Исатай Ерөнхийлөгчийн зарлигийг уншин эзэн Богд Чингис хааны эш хөрөгийг ёслол төгөлдөр хүндэтгэн залж, их хааны тухай хичээл зааснаар эхлэв. Эрдмийн баяр бяцхан шавь нарын урлагийн тоглолт, биеийн тамирын уралдаан тэмцээнээр үргэлжилэн амжилттай болж өнгөрлөө. Хичээлийн жил эхлэхээс өмнө 6 ангийн сурагчийн ширээ, сандал, өнгөт принтер, Багшийн хөгжлийн танхимын иж бүрэн тавилга, сургуулийн хашаа хайс, биеийн тамирын заалны дэвжээ, спорт тоглоомын хэрэглэлүүд зэрэг хөрөнгө оруулалтуудыг хийж өгсөн аймгийн Засаг даргын орлогч С.Хонаев, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч З. Исагул, сумын ИТХ-ын дарга К. Бауыржан, сумын Засаг дарга А. Исатай нарт нийт хамт олон болон шавь нарынхаа өмнөөс баярласан талархснаа илэрхийлье. Ирэх 2023 онд сургуулийн хичээлийн байранд Японы ЗГ-ын "Өвсний үндэс" хөтөлбөрийн санхүүжилтээр их засварын ажил, сумын ОНХС-ийн санхүүжилтээр дотуур байрны 6 настай хүүхдийн өрөөг 100% тохижуулах, биеийн тамирын заалыг засварлах зэрэг томоохон ажлууд хийгдэх болсныг дуулгахад таатай байна. Шинэ хичээлийн жил Монгол улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хүүхдээ дээдлэн, багшаа үнэлсэн, хамтын хөгжил, гаргалгааны жил болно гэдэгт итгэл төгс байна. Сумынхаа нийт эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч, шавь нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!!!