Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

Сагсай сумын товч танилцуулга

Баян-Өлгий аймгийн Сагсай сум нь 1959 онд байгуулагдсан, хуучнаар Ховдын хязгаарын  Шеруши хошуу, одоогийн Улаанхус сумын Ялалт нэгдлээс тусгаарлагдсан.
Ямаат, Холагаш, Аххорым, Хаг, Ху-үй, Уужим, Өмнөгол гэсэн 7 багийн 13
69 өрхөд 5711 хүн амьдардаг.
Хүн амын тоогоор аймгийн 13 сумаас 5-д, газар нутгийн хэмжээгээр /313999 га/ 7-д ордог. Хүн амын нягтаралаар 1 хүнд 67,2 га оногддог.
Баян-Өлгий аймгийн баруун хэсэгт байдаг бөгөөд аймгийн төвөөс 28 км, нийслэл Улаанбаатар хотоос 1668 км хол оршдог. Өлгий хот, Улаанхус, Цэнгэл, Буянт, Алтай сум болон БНХАУ-тай хил залгадаг.

Далайн түвшинээс дээш 1750 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Монгол Алтайн уулсын мужид  багтдаг.
Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий Ховд, Сагсай, Турган, Ямаат, Хар чулуут, Сонгинот зэрэг том голуудтай, мөн Хар нуур, Даяннуур болон  Ямаат, Сонгинот  зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг ба аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой юм.