Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

МАЛЧИДАД ӨВС ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

МАЛЧИДАД ӨВС ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Сумын ИТХ-ын дарга К.Кадиргүл, Засаг дарга К.Бауыржан, Орлогч Х.Динпатша нараар ахлуулсан ажлын хэсэг ЗХ-ний 331-р ангитай хамтран Хагийн чиглэлд хаваржиж буй малчдын ахуй амьдрал, нөхцөл байдалтай танилцаж, дээд, доод Хагт байгаа байдал хүндэрсэн 15 өрхөд 30 уут хивэг, 45 боодол өвс хүргэж өгөв. 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 4 өдөр үргэлжлэн орсон цасны зузаан 20-50см хүрч, бүх мал бэлчээрт гарах боломжгүй болж, эсэнхий мал хорогдож эхэлсэн ба цасанд боогдсон зарим бог малыг хотонд нь хүргэж туслав.