Утас704240421

И-мэйлsagsai.17@gmail.com

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН  ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.

Өнөөдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр сумын төвд багуудын Иргэдийн Нийтийн хурал зохион байгуулагдав.

Хурлыг сумын ИТХ-ын дарга К.Бауыржан нээж, сумын Засаг дарга А.Исатай 2022 онд сумд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын талаар ард иргэдэд танилцуулав.

Дараа нь Татварын Улсын байцаагч, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн болон бусад холбогдох албан тушаалтнууд цаг үеийн асуудлаар ард иргэдэд мэдээлэл хийж ажиллав.

Уг хуралдаанд:

1.Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал

2.Малчдын нүүдэл суудал

3.Харганатыг дамжин өнгөрөх буудалд шуурхай штаб ажиллуулах болон бусад цаг үеийн асуудлаар ард иргэдийн санал бодлыг сонсож хэлэлцүүлэг өрнүүлэв.