Сагсай Сумын Төлөө-н зураг.

ЗАСАГ ДАРГА СЕКЕЙ ОВОГТОЙ ХОНАЕВ

       С. Хонаев нь 1976 онд Сагсай сумын Даянд төрсөн. Ам бүл 7. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 
      Дээд боловсролтой. “Төрийн захиргааны удирдлага” болон “Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн менежмент” мэргэжилтэй.
1985-1993 онд Сагсай сумын 8 жилийн сургууль, 1993-1997 онд Баян- Өлгий аймгийн Багшийн коллеж, 2002-2006 онд Улаанбаатар хотоос Соёмбо дээд сургууль, Удирдлагын акедеми, 2009-2012 онд Сэрүүлэг дээд сургуулийг тус тус төгссөн.
- С. Хонаев нь 1997-2000 онд Сагсай ЕБС-д бага ангийн багш, 2000-2002 онд Бага ангийн хичээлийн эрхлэгч, 2006-2008 онд Дунд ангийн сургалтын менежер, 2008-2012 онд сумын ИТХ-ын дарга, 2012 оноос сумын Засаг даргаар ажиллаж байна.
2004, 2008, 2012 онуудын орон нутгийн сонгуулиар 3 удаа сумын Иргдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.
- Багшаар ажилласан богинхон хугацаанд даасан ангийн сурлагын амжилт чанар нь байнга ахицтай гарахын зэрэгцээ өөрөө баруун бүсийн бага олимпиадаас 2 удаа 1-р байр, аймгийн багш нарын ур чадварын уралдаанаас 3-р байранд шалгарч “Байгуулгын аварга багш”, “ Сумын аварга багш”-аар тодорч байсан.
- 2012 оны орон нутгийн ээлжит сонгуулиар сумын Засаг засаг даргаар томилогдон ажиллаж байна. Засаг даргаар ажилласан хугацаандаа сум маань ажлаараа аймагтаа 2012-онд 2-байр, 2013,2014 онд тус тус 3-байранд шалгарч байна. Засаг даргаар томилогдсон цагаас эхэлж сум орноо хөгжүүлэх, төрийн үйлчилгээг ард иргэдэд хөнгөн шуурхай хүргүүлэх, албан бичгийн хөтлөлт, хадгалалт, хамгаалалтанд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Түүнчлэн “Багш нарыг дэмжин урамшуулах журам”, “Эмнэлгийн түргэн тусламж үзүүлэх журам”, сумын “Засаг даргын нэрэмжит хичээлийн олимпи зохион байгуулах журам”, “Гамшгийн сан байгуулах, зарцуулах, тайлагнах журам”, “Байгаль орчныг хамгаалах сан байгуулах, зарцуулах, тайлагнах журам” гэх мэтчлэн олон түмэнд чиглэгдсэн чухал ач холбогдол бүхий хэд хэдэн журам санаачлан боловсруулах ИТХ-аар батлуулан мөрдөн ажиллаж байна.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2002 онд баригдсан ЗДТГ-ын барилга

2009 онд хийгдсэн өргөтгөлийн хамт

  • ЗДТГазрын барилга
  • 18 ажиллагсадтай

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

  • Малын индексжүүлсэн даатгал төсөл

  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл
  • Тогтвортой амьжиргаа
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд
  • АDRA ОУБ-ын төсөл
  • Дэлхийн зөн ОУБ-ын төсөл
2015-01-27
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС