СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян-Өлгий аймгийн Сагсай сум нь 1959 онд байгуулагдсан,хуучнаар Ховдын хязгаарын  Шеруши хошуу,одоогийн Улаанхус сумын Ялалт нэгдлээс тусгаарлагдсан.

Ямаат, Холагаш, Аххорым, Хаг, Ху-үй, Уужим гэсэн 6 багийн 1135 өрхөд 4670 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор аймгийн 13 сумаас 5-д, газар нутгийн хэмжээгээр /313999 га/ 7-д ордог. Хүн амын нягтаралаар 1 хүнд 67,2 га оногддог.

Баян-Өлгий аймгийн баруун хэсэгт байдаг бөгөөд аймгийн төвөөс 28 км, нийслэл Улаанбаатар хотоос 1668 км хол оршдог. Өлгий хот, Улаанхус, Цэнгэл, Буянт, Алтай сум болон БНХАУ-тай хил залгадаг.

БАЙГАЛЬ, ГАЗАР ЗҮЙН ОНЦЛОГ

  • Далайн түвшинээс дээш 1750 м өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Монгол Алтайн уулсын мужид багтдаг.
  • E89038.56.39  N48054.44.40 солбицолд оршдог.
  • Газар хөдлөлтийн эрчим 7 балл хүртэл

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ, толгод бүхий Ховд, Сагсай, Турган, Ямаат, Хар чулуут, Сонгинот зэрэг том голуудтай, мөн Хар нуур, Даяннуур болон  Ямаат, Сонгинот  зэрэг байгалийн үзэсгэлэнт газар байдаг ба аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой.

ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ

Хуурай, дулаан зун, хахир хүйтэн өвөлтэй.

  • 1 дүгээр сарын дундаж температур         -270С
  • 7 дугаар сарын дундаж температур +250С
  • Жилийн дундаж салхины хурд 6-10 м/с
  • Жилийн  хур тунадасны нийлбэр 300-400 мм, 2012 онд хур тунадас олон жилийн дундажаас илүү буюу 500 мм байсан.

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 2307.1 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2212.3 сая төгрөг, сумын өөрийн орлого 94,8 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 2307.1  сая төгрөг байна. Нийт зардлын 55 хувь нь цалин,  6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 9.8 хувийг урсгал шилжүүлэг, 29.2 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 21 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 171.6сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймаг орон нутагт 886.0 мянган төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

2015-01-27
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС