Нийгмийн даатгалын өнөөгийн үүргийг Аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны \ хуучин нэрээр\ хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтэс гүйцэтгэж иржээ. Засгийн газрын шийдвэрээр 1991 оны 1 дүгээр сарын 01 нээс эхлэн эрүүлийг хамгаалах газраас тэтгэвр тогтоох олгох үүргийг үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс нийгмийн даатгалын шиймэтгэлийг цуглуулах үүргийг, хөдөлмөрийн товчооноос хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хүн амын бодлогын талаархи үүргүүдийг нэгтгэж аймгийн хүн ам зүй, нийгэм хангамжийн хэлтсийг шинээр байгуулсан байна. Тэр үед манай сумын байцаагчаар Хытай овогтой Хобдабай ажилласан.Сумын нийгмийн даатгалын байцаагч Шабдарбай овогтой Алма 1993 оны 09 дүгээр сараас эхлэн сумын хэмжээнд Нийгмийн дааттгалын тухай хууль тогтоомж болон Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, даатгуулагч иргэдэд чанартай, чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилж ажиллаж байна.

2017-01-10
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС