Тендерийн урилга

Огноо: 2016-02-19
Материал хүлээж авах сүүлийн хугацаа: 2016-03-21
Тендер шалгаруулалтын нэр: Гэр хорооллын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах

Тендер шалгаруулалтын дугаар: ХААГ-2016/ХБ-03

Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос Гэр хорооллын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах /Баян-Өлгий, Өлгий сум/ -ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Багц 1 - Өлгий сумын 6,9,10-р багуудыг 0,4 кВ, 6 кВ ЦДАШ, дэд станц барих, айл өрхийг тоолуур суурилуулах, 2669000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Багц 2 - Өлгий сумын 10,12,13-р багуудыг 0,4 кВ, 6 кВ ЦДАШ, дэд станц барих, айл өрхийн тоолуур суурилуулах, 2021000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Багц 3 - Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Улаанхус сумын Битүү, Согог багуудад 0,4 кВ СИП, 6 кВ ЦДАШ, дэд станц барих, тоолуур суурилуулах, 2460000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.
Багц 4 - Баян-Өлгий аймгийн төвийн 500 айлын орон сууцны хэрэглэгчдын тоолуурын смарт тоолуур, удирдлагын 6ш багажны хамт шинэчлэх, Өлгий сумын АТП-19, АТП-9 дэд станцаас хэрэглэгч 420 айл өрхийг смарт тоолуураар шинэчлэх, Бугат сумын 0,4 кВ-ын ЦДАШ-ыг СИП болгон 225 айл өрхийг тоолуурын хамт шинэчлэх 2800000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлэх.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Борлуулалтын хэмжээ: - Сүүлийн 3 жилийн буюу 2013, 2014, 2015 оны борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: - Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2013, 2014, 2015 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: - Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа бие даан гүйцэтгэсэн байна. Ажил гүйцэтгэсэн гэрээ хүлээлгэж өгсөн улсын комиссын актыг хавсаргана.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: 1. Зураг төсөл боловсруулах байгууллага нь: 03.9.3: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 0.4-35 кВ-ын тусгай зөвшөөрөлтэй байна. 2. Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь: 03.2.1: Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт засварын 0,4-10кВ-ын тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийг 2016 оны 03-р сарын 21 -ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 03-р сарын 21 -ний өдрийн,
15 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд оролцоно
Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар.
Цахим систем /www.meps.gov.mn/, Утас: 70111090

2016-03-03
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС