БОЛОВСРОЛ

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 31 бүлэгт 875 хүүхэд өдрөөр суралцаж, 24 хүүхэд, насанд хүрэгчид албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн эзэмшиж байна. Бага ангийн хамран сургалт 96,8%, суурь боловсролын хамран сургалт 90,6%-т хүрсэн. Мэргэжлийн багшийн хангалт 100 хувьтай байгаа ба мэргэжил дээшлүүлэх сургалтанд нийт 28 багш, 1 ажилтан хамрагдлаа.

Дотуур байранд 7 хүмүүжүүлэгч багш, 4 жижүүр ажиллаж нийт 280 хүүхэд амьдарч байна. Дотуур байрны хамралт 98,5%-тай байна.

80 хүүхдийн дотуур байр 1980 онд, 100 хүүхдийн дотуур байр 1981 онд ашиглалтанд орсон. 80 хүүхдийн дотуур байр 2009 онд их засварт орсон. Одоо хүн амын тоо нэмэгдэж дотуур байранд хамрагдах хүүхдийн тоо өсч байгаа бөгөөд 180 хүүхдийн дотуур байранд 280 хүүхэд амьдарч байгаа тул 2015 онд шинээр 100 хүүхдийн дотуур байр нэмж барихаар төлөвлөгдсөн.

Сургууль

  • Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль
  • Сумын төвд буюу Уужим багт  байршилтай
  • 440 хүүхдийн хүчин чадалтай.
  • 50 багш, 60 ажилтантай
  • 1971 онд ашиглалтанд орсон, тоосгон хийцтэй, чанар сайтай

 

 

 

Сумын төв Уужим багт байршилтай. 320 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байрны өргөтгөл 2009 онд ашиглалтанд орсон. Тоосгон хийцтэй, чанар сайтай, шинэ барилга юм.

Мөн Даян багт бага сургуультай.

ЦЭЦЭРЛЭГ

  • Уужим багийн төвд байршилтай
  • 75 хүүхдийн хүчин чадалтай боловч 100 хүүхэд хамрагдаж байна
  • 28 багш, ажиллагсадтай
  • 1981 онд ашиглалтанд орсон
  • Модон хийцтэй, зориулалтын барилга
  • 2008, 2012 онд  их засвар хийгдсэн
  • 2 гэр цэцэрлэгтэй
  • Ху-үйн багийн төвд /сумын төвөөс 145 км/ зориулалтын бус байранд цэцэрлэг ажиллаж байгааг харгалзан 2013 онд 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн

ЭРҮҮЛ МЭНД

Суманд улсын төсвийн 21 ортой 2 эмнэлэг, 2 эмийн сан, 4 их эмч, 19 эмнэлгийн тусгай мэргэжилтэнүүд ажиллаж байна.

2012 онд нийт 142 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл 6 гарсан ба эхийн эндэгдэл гараагүй. Нийт өвчлөл 968, осол гэмтэл 14, халдварт өвчний 4 тохиолдол гарсан.

 

 

 

СОЁЛ, СПОРТ

Сумын Соёлын төв нь 1984 онд ашиглалтанд орсон. 250 хүний суудалтай. 8 хүний орон тоотойгоор жилийн турш ажиллахын зэрэгцээ сумын хэмжээнд явагддаг соёл урлагийн үйл ажиллагаа болон номын сангийн үйлчилгээ явуулдаг. Домбор, бүжиг, даралтат хөгжим зэрэг хэд хэдэн дугуйлан ажиллуулдаг.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн спорт заал, соёл хүмүүжлийн танхим, соёлын төвийн зааланд спорт соёлын арга хэмжээ зохион байгуулж явуулдаг.

Тус суманд Ахуй үйлчилгээний нэгдсэн төв байхгүй. 28 жижиг дэлгүүр, нийтийн халуун усны 1 цэг, оёдлын 3 , гутал засварын 1, дархан мужааны 5 цэг салангид үйл ажиллагаа явуулж байна. 

СОЁЛЫН ТӨВ

  • 1984 онд ашиглалтанд орсон
  • Уужим багийн төвд байршилтай
  • 250 хүний суудалтай
  • 8 ажиллагсадтай
  • 2009 онд өргөтгөл хийж үзэгчдийн лоожтой болгосон
  • Тоосгон хийцтэй, чанар сайтай барилга
2015-02-27
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС