САГСАЙ сумын "Лого"-ын тайлбар:

Сумын “Лого” дугуй дүрстэй, гаднах хүрээг хүрд, тариан түрүүгээр хүрээлүүлж, оройд нь бор өнгийн морь дүрсэлсэн байх ба доод талд нь голлуулж “Сагсай сум” гэж крилл үсгээр цагаан дэвсгэрт улаан өнгөөр бичигдсэн байна. Энэ нь сумын хувьд мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан эрхэлдэг, Улс, аймагт танигдсан хурдан удмын адуутай гэсэн утга санааг илэрхийлж байна. Мөнх цаст Хайрхан уулан дээр мөнх тэнгэрийн хөх өнгөнд бөх батыг бэлэгдэж тооно болон эв нэгдлийн илэрхийлэл ногоон өнгөнд сумын брэнд болсон бүргэдийг анд бууж байгаагаар дүрсэлсэн. Тэмдгийн баруун буланд нь домбор хөгжмийг босоо байдалтай байрлуулсан байгаа нь Сагсайн зон олон уламжлалт язгуур урлагаа дээдлэн ирсэн, улам дэвжин дээшлэхийг илтгэнэ.

2015-01-28
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС