Анх 1997 онд УИХ-аас Нийгмийн халмжийн тухай хууль батлагдан гарч УИХ-ын 1997 оны 5 дугаар тогтоол, Засгийн газрын 51 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн харьялалд ажиллаж байсан халамжийн байгууллагыг тусгаарлан ажилуулснаар тус сумд Нийгмийн халамжийн байгууллагыг тусгаарлан ажиллуулах эрх зүйн үндэслэл бүрджээ. Уг байгууллагад М.Ердихан анхны байцаагчаар ажилласан ба 1998 оноос М.Аманкелди 2009 оноос К.Бауыржан нар ажиллаж байна. Тухайн үед нийгмийн эмзэг бүлгүүд ялангуяа ядуу болон нэн ядуу иргэдийг анхааралд авч тусламж дэмжлэгээ тасралтгүй үзүүлж ирсэн  1998 онд анх Нийгмийн бодлогын байгууллагын салбар нь 14 сая төгрөгийн жилийн төсөвтэй байсан ба 2009 онд 1 тербум төгрөгийн зардалтайгаар үйлчилгээ хийж байсан одоо нийгмийн халамжийн байгууллага нийгмийн бодлогын түшмэл, нийгмийн ажилтан гэсэн 2 орон тоогоор ажиллаж байна. Нийгмийн халамжийн тухай хууль батлагдан гарсанаар нийгмийн эмзэг бүлэг , хүүхэд, залуучууд, ахмадуудын амьжиргааг дээшлүүлэхэд их хувь нэмэр оруулж ялангуяа нийгмийн эмзэг бүлгүүдэд маш их тус болсон ч зарим үзүүлэлт зүйлээр хавтгайруулан олгох бэлэнчлэх сэтгэлдэл бий болгох зохиомол ядуурал бий болгоход их нөлөөлснөөр хүн ам зүйн статистик судалгаа гаргахад бэрхшээл хүндрэлтэй тулгарч байсан нь тус хуулийн сул тал гэж боддог юм. Одоогоор НХ хуулийн  дагуу сумд нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ эрчимтэй хэвийн явагдаж байна.

2017-01-10
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС