Сагсай сумын нийт ард иргэд болон гишүүд дэмжигчид та бүхэндээ Монгол Улсын төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны 98 жилийн ой "Эх орончдын өдөр"-ийн баярын мэнд хүргэе! Эх орончдын өдрийг тохиолдуулан сумын нийт хүүхэд залуучууд, ард иргэдийн дунд Үндэсний бөхийн барилдаан, спортын " 3 төрөлт " тэмцээн зохион байгуулав .

Үүнд : Үндэсний бөхийн барилдаанд сумын заан Т.Цэнгэл түрүүлж  сумын заан Е.Өмирбек үзүүрлэв. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 7 баг оролцож Ш.Тилепберген ахлагчтай баг 1 -р байр эзлэн алтан медаль 100,000 төгрөг, Б.Аманбек ахлагчтай баг 2 -р байр мөнгөн медаль 75,000 төгрөг, Д.Манарбек ахлагчтай баг 3 дугаар байр хүрэл медаль 60,000 төгрөгөөр, сагсан бөмбөгийн төрөлд нийт 8 баг оролцож С.Күнберxан ахлагчтай баг 1 дүгээр байр 100,000 төгрөг, Д.Манарбек ахлагтай баг 2 дугаар байр 75,000 төгрөг, М.Смагул ахлагчтай баг 3 дугаар байрыг тус тус эзлэв. Мөн МАН-ын аxмад гишүүн О.Женисханы нэрэмжит сумын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг тэдний үр хүүхдүүд нь ивээн тэтгэж зохион байгуулан явууллаа. Эх орончдын өдрийг тохиолдуулан МАН-ын "Ахмад зүтгэлтэн", "Тэргүүний ажилтан", " Хүндэт тэмдэг" , "Эх орны төлөө" цол тэмдгээр МАН-ын уугуул гишүүд, дэмжигчид, ард иргэд болон намыхаа үйл хэрэгт идвэхтэй хүчин зүтгэж байгаа эрхэмүүдмйг шагнан урамшуулав. 

2019-03-05
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС