2018 онд Сагсай суманд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд . Үүнд:
1. 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй 125 хүүхдийн Цэцэрлэгийн шинэ барилгын ажил амжилттай хийгдэж байгаа.
2.Битүүгийн хадлан усжуулах, суваг шуудуу татах, толгойн барилга янзлах ажлууд амжилттай хэрэгжиж байна. 
3.Сумын Соёлын гэгээрлийн төвд 53.0 сая төгрөгөөр их засварын ажил хийгдсэн.
4.Бага харгайн зам засварын ажил амжилттай хийгдсэн.
5.Сумын төвийн хүүхдийн цэцэрлэг нь 25.0 сая төгрөгөөр гадна тоглоомын талбайн тоглоомоор хангагдсан бол 4-р багийн салбар бүлэг 4.0 сая төгрөгний гадна тоглоомоор хангагдав. 
6.116 сая төгрөгийн өртөгтэй Сургуулийн Дотуур байранд шинэ халуун ус баригдаж байна.
7. Азат ХХК нь гадаадын хөрөнгө оруулагч компанитай хамтран Улаан дэлийн услалтын системийг сэргээн ажиллуулж газар тариалангийн ажил эрхэлж орон нутгийн 25 хүн түр ажлын байраар хангагдаж байна. 
8.Сургуульд 80.0 сая төгрөгний өртөгтэй Эко жорлон ДЗМОУБ, Мобиком корпораци, орон нутгийн хамтарсан хөтөлбөр 
9.Цагаан асгат голын гүүр барих ажил 35.0 сая төгрөгийн өртөгтэй хийгдсэн байгаа.
10.Орчин үеийн тоногтой Технологийн кабинет байгуулав 7.0 сая төгрөгийн өртөгтэй
11.Даянгийн бага сургуулийн дотуур байрны засвар 3.0 сая төгрөгийн өртөгтэй баригдахаар шийдвэрлэгдсэнд нь баяр хүргэж хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаас амжилт хүсье!!!!

2018-11-08
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС