Уужим                                                                                                                                        2017.12.26                                                                                                            

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

1.1.ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ХҮРЭЭНД

   ХХҮГазрын Нийтийг хамарсан ажилд 1, МСҮТөвийг төгсөгчдөд зориулсан санхүүгийн дэмжлэгт 2 бүлгийн, Ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2 иргэний , ХБИ-ий ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 2 иргэний төслийг хэрэгжүүлсэн. Ажлын байрыг дэмжих бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тарих 6 500 000 төгрөгний төсөлд ажилгүй 13 өрхийг хамруулан, Улаан дэлийн доод услалтын системийн 4 га-д төмс, хүнсний ногоо тариалуулсан.

   Нийтийг хамарсан ажлын хүрээнд сумын төвийн гудамж талбайг цэвэрлэх, замыг сайжруулах, мод тарих ажилд зорилтот  бүлгийн 10 хүнийг 6 хоног ажиллуулан 1 680 000 төгрөгний цалин хөлс олгосон. Тус арга хэмжээний хүрээнд ЗДТГ-ын хашаан дотор 1500 модны суулгац таригдаж, нийтийн эзэмшлийн гудамж талбайд цэвэрлэгээ хийгдэж, 6 машин хог хаягдал ачигдаж хогийн отвалд хүргэгдсэн.

Сумын хэмжээнд нийт 31 га   талбайд 102 өрх, 4 ААН тариалалт хийж, төмс 230 тн, хүнсний ногоо 50 тн, малын тэжээл 10 тн, өвс 4100 тн, гар тэжээл 300 тн, чацаргана 6 тн тус тус бэлтгэж авсан.

 

1.2.ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

 Сумын  457 иргэн  47510 кг ноосыг Үндэсний үйлдвэрүүдэд тушаасан.

ХХААЯамны Мянгат малчдын улсын зөвлөгөөнд сумаас 3, “Малчдыг сонсьё” аймгийн малчдын зөвлөгөөнд 31 малчдыг оролцуулсан. Аймгийн ХХААГ-аас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд,, үзэсгэлэн худалдаанд 10 иргэнийг ХАА-н бүтэгдэхүүнээрээ оролцуулснаас К.Рыстан газар тариалангийн чиглэлээр, М.Азет сүү, цагаан идээгээр, Ө.Повед шилмэл малаар шалгарч, сум тэргүүн байр эзэлсэн.

Аймгийн ЗДТГ, ХХААГ-ын Мах-сүүний анхдугаар аяны үзэсгэлэн худалдаанд сумаас 4 үйлдвэрлэгчийг оролцуулснаас малчин М.Хуантай ХАА-н “Тэргүүний ажилтан”-аар шагнагдаж, Алтан Амир ХХК 1-р байр эзэлсэн.

           ХХААХҮЯ-ны хөрөнгө оруулалтаар Мал эмнэлэг үржлийн тасагт 2 294 000 төгрөгөөр шинэ Ямаха маркийн мотоцикль олгогдсон ба  17 сая төгрөгийн хөрөнгөөр  Хагийн Шили худагт бэлчээрийн 1 худаг шинээр гаргасан.

        Сумд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн Газрын 3 удаагийн тогтоолоор 50 тн өвсийг үнэгүй, 120 тн тэжээлийг 50%-ийн хөнгөлөлттэй үнээр, ХХААХҮЯамнаас 10тн тэжээлийг  үнэгүй олгох шийдвэр гарсан ба сумын 4-5-р багуудын 500 гаруй малчдад 2000 боодол өвс, 500 уут тэжээл, эмзэг бүлгийн 41 өрхөд барааны тусламж, НҮБ-аас хөдөө багийн зуданд нэрвэгдсэн 200-аас доош малтай 194 өрхөд  өрх бүрт 100 доллортай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж, ХХААЯамнаас хувиарлагдсанн 637.4 мян. Төгрөгний өртөг бүхий 5 төрлийн малын эм, бэлдмэлийг   57 малчин өрхөд үнэгүй тараасан.

  Зуданд нэрвэгдсэн 124 өрхөд  Харитас ОУБ-аас 9920 кг тэжээлийн, 12400 кг гурилын  тусламж, Ел бирлиги ТББ-аас 120 өрхөд 6000 кг гурилын, 14400 кг тэжээлийн, 372 ш цайны тусламж үзүүлсэн. НҮБ-ын ХААБайгууллагаас зуданд нэрвэгдсэн 194 өрхөд 89450 кг тэжээл, малын сувиллын багц, долооц г.м Хүмүүнлэгийн байгууллагаас зуданд нэрвэгдсэн 538 малчин өрхүүдэд нийт 167,5 сая төгрөгний тусламж үзүүлсэн.

   Харгантын дамжин өнгөрүүлэх буудалд багийн засаг дарга, ИНХ-ын дарга, эмч, МЭҮТ-ийн жолооч зэрэг 4 хүний бүрэлдэхүүнтэй Хээрийн штабыг 2-р сарын 02-оос 1 сарын хугацаатай ажиллуулан Даянгийн малчдад хаврын нүүдлийн үеэр дэмжлэг үзүүлсэн.    

2-р улирлын БИНХ-ын үеэр малчдын зусланд гарах, намаржаа болон хадланд буух хугацааг тогтоож, өвөлжөө, хаваржааны бэлчээрийг малын хөлөөс чөлөөлөх ажил зохион байгуулав. Хил залгаа /Буянт, Бугат, Улаан хуус/ сумдуудын зуслангийн газрын заагийг тогтоов. Турган, Цохор нуур, Битүүгийн чиглэлийн хадлангийн талбайн хамгаалагч нарыг тогтмол ажиллуулан, хадланд буух хүртэл малын хөлөөс бүрэн чөлөөлөв. Уул, голын хадлан, намаржаанд буух хугацааг чанд баримтлан,  БОУБайцаагч, багийн Засаг дарга нарыг явуулж тогтмол ажиллуулан  уулын хадланд 7-р сарын 25-нд, голын хадланд 8-р сарын 10-нд буулгасан. Аххабах, Шар нуурын чиглэлд зусланд гараагүй 3 өрхөд БОУБайцаагч, багийн Засаг дарга нарыг явуулж мэдэгдэх хуудас өгч, нүүлгэх арга хэмжээ авсан.

Сумын хэмжээний эцэг малыг 3 газарт тусгаарлан ялган  маллуулж, шинжилгээнд бүгд 433 хуц, 178 ухныг нийт 621 бог малын хээлтүүлэгчийг бүрэн хамруулсан. Эцэг малын цусны шинжилгээг авсан бөгөөд шинжилгээний дүн эрүүл гарсан болно. Бруцеллез өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 49065 толгой төл малыг /тугал 1759, хурга 29717, ишиг 17589/ хамруулсан.

  Малын халдварт өвчнээс урьдчилан сэргийлэх вакинжуулалтын явц оны эхний 11 сарын  байдлаар 99,8 %-тай байна. Нийт 8 төрлийн вакцинжуулалтанд 151159 толгой малыг,  паразиттах ӨУСэргийлэх туулгалт, боловсруулалтын арга хэмжээнд нийт 47 818 толгой /бод 2284, бог 45534/ малыг хамруулсан.

  Бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг зохион байгуулж Холагаш, Жаланашийн чиглэлийн 5000 га талбайд хор цацах ажлыг 8 хүнээр 18 хоног хийлгэсэн.

  Улаан дэлийн услалтын системийн Алатау ХХК-ний өмчлөлд байгаа толгойн барилга, байгууламжуудыг тус компаниас 20,0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр  ЗДТГ-ын мэдэлд шилжүүлэн авч, Улсын бүртгэлийн хэлтэст ҮХЭХ-өөр бүртгүүлсэн. Тус газраас 210 га талбайг Хятад Улсын хөрөнгө оруулагчтай  Азат ХХК-тай ашиглалтын гэрээ байгуулан тариалалт хийж, орон нутгийн  60-аад ажилгүй иргэд тариалалтын хугацаанд ажиллаж, нийт 90,0 сая гаруй төгрөгний цалин хөлс авсан.

        “Òýãø ä¿¿ðýí” õºòºëáºðèéí õ¿ðýýíä   5 ºðõºä ¿ðæëèéí 100 òîëãîé ÿìààã îëãîõ àæëûã 2016  онд эхлүүлсэн ба 2017 онд уг хөтөлбөрийн ямаанаас эргүүлж 5 өрхөд тарааж өгсөн.  Одоо нийт 11 өрхөд  412 мал эргэлтэнд байна.  ХХҮГ-ын Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих Малжуулах төсөлд 2014-2016 онуудад олгогдсон 26,0 сая төгрөгний зээлээс 9,95 сая төгрөгийг эргэн төлүүлж, 2 ядуу өрхийг дахин малжуулах арга хэмжээ авсан.

Малчдын судалгааг 2016, 2017 он тус бүрээр нарийвчлан гаргаж, Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлэн, “Малчдын тэтгэвэрийн насыг урагшуулах” , Малчдын НДШ-ийг төрөөс хариуцах” г.м. хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн бэлтгэлийг ханган ажилласан.

 

Жилийн эцсийн мал толлогын ажлын бэлтгэлийг бүрэн хангаж, чанартай зохион байгуулж мал тооллогын мэдээллийг онлайнаар цахим хэлбэрээр тушаах арга хэмжээ авч ажилласан. 2017 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр  1289 өрх,  5299 хүн ам, 167 075 толгой мал, 319 тэмээ, 8 111 адуу, 11 832 үхэр, 84 866 хонь, 61 947 ямаа тус тус тоологдсон. Өнгөрсөн онд харьцуулахад малын тоо 8 252 толгойгоор 5.19%-иар өссөн үзүүлэлттэй байна.

1.3.ТӨСӨВ, САНХҮҮ

Төсөвт байгууллагуудад 2017 оны төсөв бүрэн ирсэнийг холбогдох зардлын зүйл ангиудаад хувиарлан зарцуулснаас  2 709 795 050 төгрөгний 2026 төрлийн гүйлгээ хийгдсэн.

Татварын орлогын нэр төрлөөр нь төлөвлөгөөг гарган, сар бүр биелэлтийг жигд хангаж ажилласан. Орон нутгийн орлогод 31 527 142 төгрөг төвлөрүүлэн  төлөвлөгөөг 109.5% биелүүлсэн.  Аймгийн төсөвт төвлөрөх цалингийн ашиг  199 000 000 төгрөг, 100%, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар 2 160 000 төгрөг 89%, Газрын төлбөр 1 150 000 төгрөг  100%, АТБӨЯХАТатвар 5 850 000 төгрөг   97 % -иар  тус тус биелүүлэн  аймгийн төрийн сангийн зааж нэрлэсэн дансанд төвлөрүүлсэн.

2017 онд ОНХС-д  54 535 900 төгрөг хувиарлагдсан ба ИТХ-ын  2017 оны 16 дугаар тогтоолоор 16 төрлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн  боловч, төсвийн тандалт хийгдсэнтэй холбоотой нийт 24 189 700 төгрөгийн санхүүжилт орж, түүнээс баяр наадмын зардалд 4 879 500₮, гамшгийн санд 5 009 150₮, мод, бут, сөөг тарих, хамгаалах ажилд 3 342 500₮, хүүхдийн цэцэрлэгийн барилгын зурагтөсөвийн урьдчилгаанд 2 000 000₮, Хүүхдийн цэцэрлэгийн барилгын геологийн судалгаанд 1 800 000₮, Дотуур байрны цахилгаан мантажын засварт 3,.0 сая ₮, Битүүгийн айл өрхүүдэд ЦДАШ татахад 650 000 төгрөг, сургуулийн дотуур байрны цагаан  хэрэглэлд 1 000 000 төгрөг, нийт 8 төрлийн арга хэмжээнд  шууд гэрээ байгуулж гүйцэтгүүлэн зориулалтын дагуу зарцуулсан. ОНХС-ийн гүйцэтгэлийг тухай бүр ОНӨА-нд хагас бүтэн жилээр тайлагнаж байлаа.

  ОНХСангаас 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг БИНХ-ын тогтоолоор ирүүлсэн саналыг үндэслэн ЗДТГ-ын ажлын хэсгээс эрэмбэлэн гаргаж, ИТХ-ийн хуралдаанд оруулах саналын зөвлөмжийг бэлдсэн. ОНХС-аас 2018 онд 102 488 300₮, ХО-ын санд 56 501 200 ₮, нийт 159 989 500 төгрөгт 17 төрлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр эрэмблэгдсэн.

  Өнгөрсөн 2016 оны төсөв дутуу батлагдсантай холбогдуулан ЕББДС, ЭМТ-ийн орон тоо илүү байсан ба өмнөх оны он дамжсан болон илүү орон тоонд ногдох цалингийн хэмжээ, халаалт /ЕБББДС/, тээвэр шатахуун /ЭМТ/ -ны зардалаар өр үүсч байна. ААН, байгууллагуудын нийт өглөг 55 651 012 төгрөг байна.

ДЭД БҮТЭЦ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

2.1.ЗАМ ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ

 

  150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын зурагтөсөв бүрэн хийгдэж,  2018 онд хэрэгжиж эхлэхээр Улсын төсөвт тусгагдсан.

  Сургуулийн халуун усыг Улсын  төсвийн 240,0 сая төгрөгөөр баригдахаар 2018 оны төсөвт тусгагдсан.Зураг төсөв нь бэлэн болсон

Даян бага  сургуулийн гадна талыг төмрөөр гадарлаж,  Япон Улсын Хүүхдийг ивээх сангаас 35 тн нүүрсний тусламжийг үзүүлсэн.

          Сагсай-Ямаат хоорондын замд аймгийн замын сан, Зам сангийн хөрөнгөөр  Жол ХХК сайжруулах ажил гүйцэтгүүлсэн. Хавар Хар нуурын эрэгийн  цасыг арилгаж, зам гаргасан. Сагсай-Өлгий хоорондын автозамыг Замын сангийн хөрөнгөөр Жол ХХК-аар 2  удаа хусалт хийлгэсэн.

  11-р сарын 01- ээс эхлэн ирэх жилийн 04-р сарын 01 хүртэл Ашлыбулагийн даваанд Дис станц тогтмол ажиллуулж байна. Иргэд, малчдын санал хүсэлтийн дагуу 5-р сарын 01-ний хүртэл ажиллуулах асуудлыг дээд шатны байгууллагад уламжилсан.

2.2.ЭРЧИМ ХҮЧ, ЦАХИЛГААН, МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБОО

  Битүү багийн ойролцоо өвөлждөг өрхүүдэд ЦДАШ-ыг ОНХС-ийн хөрөнгөөр бүрэн хүргэсэн. Одоо Улсын төсвийн 240,0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Битүү, Түпкир шигийн тархай бутархай доод айлуудыг ЦДАШ-д холбох ажил хийгдэж байна.

  Төсөвт байгууллагууд бүгд интернетэд холбогдож тайлан мэдээг цахимаар явуулдаг болсон. Сумын хэмжээнд айл өрхүүдийн 50 орчим хувь нь интернет ашиглаж байна.

  Хүн эмнэлэг, болон СГТ төв нэгдсэн халаалтанд 2017 онд холбогдож, бүх төсөвт байгууллага бүрэн холбогдсон. Нэгдсэн халаалтанд холбогдох айл өрхүүдийн судалгааг гарган ажиллаж байна.

ГУРАВ. НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

3.1.ЭРҮҮЛ МЭНД

  2017 оны  12 сарын 25-ны байдлаар  39 эх хөнгөрсөн. Эмнэлэгт 777 хүн 4963 ор хоног хэвтэж эмчлүүлэн, амбулторын үзлэгт давхацсан тоогоор 13401 хүн хамрагдсан. Вакцинжуулалтанд 1997 хүн хамрагдсан. Одоо 71 жирэмсэн эх хяналтанд байгаа, эхийн эндэгдэл гараагүй,  0-1 насны хүүхдийн эндэгдэл 2 гарсан, 18 хүн нас барсан. 879 удаа түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлснээс алсын дуудлаганд 593 удаа явсан.  Хүүхдийн товлолт дархлаажуулалт 96%тай байна.

Сумын хэмжээний ард иргэдийн дунд зонхилон тохиолдож буй өвчлөлд  1000 өвчтний өвчний түүхэнд судалгаа хийхэд бөөр шээс бэлгийн замын өвчлөл 40 %, амьсгалын замын өвчлөл 20 % зонхилж байна. Эдгээр өвчлөлийг бууруулахад анхааран ажиллаж байна.

Япон Улсын Хүүхдийг Ивээх сангаас түргэн тусламжийн бензиний   тусламж дэмжлэг  үзүүлсэн.

  2017оны 10-р сард Норвегийн тусламжийн байгууллагын шугамаар хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратаар хангагдсан. Шаардлагатай үйлчлүүлэгчдэд ашиглаж байгаа ба үйлчлүүлэгчдийн эрүүл мэндэд бодит үр дүнгээ үзүүлж байна.

3.2.БОЛОВСРОЛ,  СОЁЛ, УРЛАГ, БИЕИЙН ТАМИР, ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ

       Багш нараас 2 удаа мэргэжлийн шалгалт авч, холбогдох материалыг нь БСУГ-т хүргүүлсэн. Харилцан туршлага солилцох зорилгоор “ Багш солилцоо” хөтөлбөрийн хүрээнд сургуулийн сургалтын чанар стандартыг сайжруулах, багш  нарын заах арга зүй, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн төвийн 3, 5-р бүрэн дунд сургуулиудтай хамтран ажиллаа. “Сонгон суралцах хичээлийн чанарыг сайжруулах” сургалтанд 11, 12-р ангид сонгон суралцах  хичээл заадаг 16 багшийг, ЗАН-ийн дарга нар “Боловсролын бодлого бага дунд  боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтанд  БМДИ-ээс зохион явуулдаг сургалтанд 19 багшийг, дотуур байрны ХЭХ-2 төслийн хүрээнд зохион явагдсан 4 удаагийн сургалтанд сургуулийн захирал, СНА, сургуулийн эмч, хүмүүжүүлэгч багш нарыг “ Өгүүлбэртэй бодлого бодох аргачлал” сэдэвт сургалтанд 10 багшийг тус тус хамрууллаа.

Дотуур байранд нийлүүлж байгаа хоол, хүнсний бүтээгдэхүүнийг МХГ-ын дүгнэлт гаргуулсан, зөвшөөрөлтэй байгууллагуудаас нийлүүлж байгаа. Бүтээгдэхүүн нийлүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж ажиллаж байна. Сумын төвийн 18 ТҮЦ-үүдэд худалдаалагдаж буй хүнсний зүйлүүд болон дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төвд хэрэглэгдэж буй мах, нядалж байгаа мал болон хүнсний бүтээгдэхүүнүүдийн хугацаа, чанар, эрүүл ахуй, ариун цэврийн байдалд МЭҮХУБ-аар  хяналт шалгалтыг тогтмол хийлгэлээ.

Дотуур байр, Хүүхдийн цэцэрлэг, ЭМТ-ийн мах, төмс, хүнсний ногоо, сүү, цагаан идээ, жимс, жимсгэний хэрэгцээг  эхний ээлжинд орон нутгийн иргэд, малчид, хвиараа хөдөлмөр эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнээр хангах бодлого баримталсан.

    Аймгийн БСУГ-т хүсэлт тавьсны дагуу шинэ байрны гал тогоонд 16 сая төгрөгний өртөг бүхий 1, 2-р хоолны цахилгаан зуух, 60 литрийн багтаамжтай ус буцалгагч тогоо, хоолны дээж хадгалах хөргөгч, махны хөргөгч, хөлдөөгч, бууз жигнэх жигнүүр зэрэг цахилгаан хэрэгслэлээр хангагдлаа.

БСШУСЯамны 22,4 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар дотуур байрыг 50 ш төмөр ор, 40 ш ширээ, шүүгээ, 140 ш сандал, 10 ш хоолны ширээгээр хангав.

Хөвгүүдийн дотуур байрны цахилгааны монтажыг ОНХС-ийн 6,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийлгэж хүлээн авсан..

  Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллагын санхүүжилтээр сургуульд 16,5 сая төгрөгийн иж бүрэн хөгжмийн зэмсэгээр хангагдсан.

  Сургуулийн Б корпусын халаалтын системд 1,2 сая төгрөгний засварын ажил хийлгэлээ.

  Япон Улсын Хүүхдийг Ивээх сангаас Даянд орших малчдын хүүхдүүдэд 2 талын унааны зардлын 727000 төгрөгний  тусламж,  зуданд нэрвэгдсэн эмзэг бүлгийн 39 өрхийн 100 хүүхдэд 20,0 сая төгрөгний бэлэн мөнгө, дотуур байрны 250 хүүхдэд иж бүрэн ариун цэврийн багц олгосон.

   2017-2018 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэх ёстой 6-7 насны хүүхдийн судалгааг БЗД, НБ-ын түшмэлтэй хамтран гаргасан ба 115 хүүхэд элсэхээс 87 хүүхэд 3 бүлэгт элсэн суралцаж байна.

Хувийн бизнес эрхлэгч Сагсай сумын уугуул З.Бердаулет, Каде ХХК-ний захирал Сенби нар  хүүхдийн цэцэрлэгт хүүхдийн 4 иж бүрэн комьпютер хандивласан.

   Хүүхдийн цэцэрлэгийн 7 бүлэгт 175 хүүхэд сурч боловсорч байна. 

  ОНХС-ийн  6 сая төгрөгийн хөрөнгөөр хүүхдийн тоглоом, гал тогооны тоног төхөөрөмж, хөгжмийн зэмсэг –ээр хангагдсан.

  2017  оны 02-р сард Аймгийн Засаг дарга А.Гылымхан, БСУГ-ын дарга Х.Зауре нар бүрэн тоноглогдсон 2 эсгий гэр өгч, доторх эд хогшилыг 9-р сард хүлээн авч нэг бүлгийг сандал, хөгжил, цагаан хэрэглэл, бусад эд хогшилоор хангагдсан.

   1,2,3,4,6 багуудад 24, 48 хоногоор хувилбарт сургалт явуулж 150 гаруй хүүхдийг СӨБ-д  хамруулж 5 гэр цэцэрлэгийг ажилуулж 18 хүнийг түр ажлын байраар хангав.

Спортын мастер Ж.Мейрамын нэрэмжийт аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд хөвгүүдийн баг 2-р байр, охидын баг 1-р байр эзэлж шагнагдлаа. Спортын мастер Ж.Бахытын нэрэмжит баруун бүсийн аварга шалгаруулах боксын тэмцээнд 7-р ангийн сурагч Х.Али 1-р байр, 9-р ангийн сурагч К.Алтанбек 4-р байр, Х.Аманбол, М.Жанасыл нар тусгай байранд шалгарлаа.

2017 онд нийт 134 удаа соёл урлагийн арга хэмжээ явуулж, түүнд давхацсан тоогоор 16 190 хүнийг хамруулсан.

3.3.НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХАЛАМЖ, ДААТГАЛ

2017 онд Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах хүсэлт гаргасан 132 хүнтэй гэрээ хийж, нийгмийн  даатгалын санд 3 150 000 төгрөг оруулан төлөвлөгөөг 105%-иар биелүүлсэн.

НД-ын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг хугацаанд олгож, даатгуулагчдад хөнгөн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилж ажилласан ба тэтгэвэрийн сангаас Өндөр насны тэтгэвэрийг 405 хүнд 1 313 094 335₮, тэжээгчээ алдсаны тэтгэвэрийг 101 хүнд 285 853 909₮, тахир дутуугийн тэтгэрийг 176 хүнд 560 557 266₮, нийт 682 иргэнд 2 159 505 510 төгрөгийг тавьж олгосон.

Тэтгэмжийн сангаас 12 хүний  оршуулгын зардалд 12 000 000 ₮, жирэмэсний болон амаржсаны тэтгэмжинд 35 532 000 ₮, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжинд 832 894 ₮ тус тус олгосон.

2017 онд шинээр ӨН тэтгэвэрт 21, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 7, тахир дутуугийн тэтгэвэрт 33, нийт 61 хүний тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөлийг барагдуулах арга хэмжээ авсан.

 

2017 онд Халамжийн сангаас давхацсан тоогоор 1652 иргэнд 351 292 150 төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон.

      ХНХ-ийн сангаас халамжийн тэтгэвэр 106 хүнд 174 067 760 төгрөг, тэтгэмж 112 иргэнд 139 597 000 төгрөг, нярай болон хөүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж 197 иргэнд 88 800 010 төгрөг тавьж олгосон.

      Ахмад настанд олгох насны хишгийн тэтгэвэрийг 191 ахмад настанд 33 500 000 төгрөг, үүнээс:  65-69 настай 82 ахмад настанд 8,2 сая ₮, 70-79 настай 73 ахмад настанд 11,6 сая ₮, 80-89 настай 34 ахмад настанд 10.2 сая ₮, 90 ба түүнээс дээш настай 7 ахмад настанд 3,5 сая ₮  тус тус банкаар дамжуулан олгосон.

        Алдарт эхийн 1-р одонтой 298 эхэд 59100.0 мян ₮, 2-р одонтой 321 эхэд 32200.0 мянган төгрөгний одонгийн мөнгө олгосон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн 1,2 зэргийн одонгоор 28 эх шинээр шагнагдсан.

        18 нас хүрээгүй байхад бүтэн өнчин болсон 5 иргэнд 6.0 сая төгрөгний нэг удаагийн тэтгэмж олгосон. Хөгжлийн бэрхшээлтэй 3 èðãýíä îðøóóëãàíä íü çîðèóëæ 3 000 000 òºãðºã олгосон.

70-ààñ äýýø íàñíû àõìàä íàñòàíãóóäûí ñóäàëãààã ãàðãàæ   Íàóðûç болон Öàãààí ñàðûí áàÿðààð 299 àõìàä íàñòàíä 5 800 000 òºãðºгíèé ãàðûí áýëýã òàðààæ õ¿íäýòãýë ¿ç¿¿ëëýý.

  Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг 918 өрхөөс 911 өрхөд явуулж,  нийт өрхийн 98%-ийг хамруулсан. Судалгааны дүнгээр сумаас 80 өрх хүнсний эрхийн бичиг авах болзол, шалгуурыг хангасан.

 

ДӨРӨВ. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:

 

Бүх нийтийн цэвэрлэгээний өдөр сумын төвийн орчим, сум, аймаг хоорондын Áàéãàëü îð÷íûã áîõèðäóóëàõ, îð÷íû ýð¿¿ë àõóé, àðèóí öýâýð÷ áàéäëûã ñàõèí õàìãààëàõ àæèëä áàãàã¿é àíõààð÷ àæèëëàñàí. Íàóðûç áàÿðûã óãòàæ “Àðèóí öýâýð ñî¸ëæèëòûí” ñàðûí àÿí çîõèîí áàéãóóëñàí áîë ñýð¿¿ óíàõààñ ºìíº ñóìûí òºâèéí àéë ºðõ¿¿äèéã 4 õýñýãò õóâààðèëàí á¿õ àëáàí áàéãóóëëàãà, àéë ºðõ¿¿äýä èõ öýâýðëýãýý õèéëãýñýí. ”Ñî¸ëæèëòûí” ñàðûí àæëûí õ¿ðýýíä нийтийн цэвэрлэгээнд 7 õóóëèéí ýòãýýä , 350 îð÷èì ºðõèéã õàìðóóëæ,  510 òîíí õîã ¿íñèéã çàéëóóëàõ àðãà õýìæýý àâàãäëàà. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн санаачилгаар 10-р сард зохион явуулсан “Эрүүл хүүхэд-Бидний ирээдүй,, аяны хүрээнд голын эрэг, гудамж талбай, Өлгий-Сагсай хоорондын замын хажуугийн их цэвэрлэгээг хийлгэж, иргэд, албан хаагчид идэвхитэй оролцлоо.

Мод тарих өдөр хэвшил болж сумын ард иргэд, албан байгууллагууд идэвхи санаачилгатай ажилласан. Зэвсэгт хүчний  331-р ангийн захирагч   Буянтогтох сумыг ногоожуулах  Ерөнхийлөгчийн мод тарих өдөртөө холбогдон гарсан зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор ЗДТГ-т үнэгүй 5060 ш суулгац өгсөн.  Үүнд:Хайлас-2000 ш,  Улиас 100ш,  шар хувайлас 2960 ш зэрэг модыг албан байгууллага айл өрхүүдээр тараан өгч мод тарих өдрийг зохион байгуулсан. Ахлах сургууль-600 , Хүүхдийн цэцэрлэг-100, Хүн эмнэлэг-200, Медресе- 100, Цагдаагийн кабон-100 ЗДТГ-т ХХҮГ-ын ХЭДС-ийн нийтийг хамарсан ажлын хүрээнд ажилгүй 12 хүнээр 800 ш, Услалтын системийн хашаанд 500ш нийт 2400 модыг албан байгууллагын хашаанд тарьж үлдсэн модыг айл өрхүүд өөрсдийн хашаанд тарьсан.    

              Сумын төвийн нэгдсэн хогийн цэгийг журамлах ажил Байгаль хамгаалах сангийн 2,0 сая төгрөгийн хөрөнгөөр хийгдэж, замбараагүй хог хаягдал хаях явдлыг арилгуулав.                                               

  2016 онд ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж, байгаль орчинд хохирол учруулсан иргэдээс 10660270 төгрөгийн хохирлыг төлүүлэх  нэхэмжлэлийг   шүүхэд гаргаж хохирлыг барагдуулах арга хэмжээ авсан.

  Цагаан эрэг, Өмнө гол чиглэлээс  3 ААН-д жуулчны бааз байгуулах зориулалтаар газар эзэмшүүлсэн.

  Одоо орон тооны бус 1 байгаль хамгаалагчийг томилон БО-ны тухай хууль тогтоомжуудыг ард иргэдэд сурталчлан таниулах, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллуулж байна. Сумын байгаль хамгаалах сангаас урамшуулал олгосон.

Ой хээрийн түймэрээс урьдчилан сэргийлэх, ангийн хориотой үед загас барих, тарвага агнахад холбоотой мэдээллийн тухай  зөвлөмжийг байгаль хамгаалагч, багийн засаг дарга нарт тухай бүр хүргүүлэн үүрэг даалгаваг өгч ажилласан. 

Көкжал ХХК-тай хамтран Бүргэдчдийн наадмыг сумд зохион явуулсан.  Тус арга хэмжээнд гадаад, дотоодын 200-аад жуулчид оролцлоо.

ТАВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

5.1.ТӨРИЙН УДИРДЛАГА, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ

  Даваа гараг бүр ЗДТГ-ын бүрэлдэхүүн, удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг 39 удаа зохион байгуулж, хуралдаан бүрийн тэмдэглэлийг хөтлүүлэн, гарсан шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан

  Холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх ажил зохион байгуулж 2017 оны 5-р сарын 15-ны хүртэл ЗДТГ-т 7 хоног бүрийн “Баасан” гарагт нийт 19 удаа, 10-р сарын 01-ээс 2 долоо хоногт 1 удаа СГТөвд бүх нийтэд хууль тогтоомж сурталчилах 6 удаа сургалт явуулж, давхардсан тоогоор 575 хүнийг оролцууллаа.

2017 онд нийтдээ ажил хүссэн 55, газар өмчлэх, эзэмшихийг хүссэн 101, мөнгөн тусламж хүссэн 10, тамхи худалдах, модны зөвшөөрөл хүссэн 4, ЖДҮ-ийн зээл хүссэн 3, Цэргийн албанаас чөлөөлөх, дүйцүүлэх албанд хамруулахыг хүссэн 5, асран хамгаалагч тогтоох 1, хүүхэд үрчлүүлэх 4, түлээ, түлшний хөнгөлөлт хүссэн 123, бусад төрлийн 6, нийт 312 өргөдөл, 16 санал хүсэлт, 3 гомдол ирсэний –г холбогдох газарт уламжилж,  барадуулсан ба 123 түлээ түлшний хөнгөлөтөнд хамруулах тухай өргөдөл нь хэрэгжих хугацаа нь болоогүй байна. /ХХҮГ-аас түлээ, түшний хувиарлалт хийгдээгүйтэй хобоотой/ Ирсэн 208 төрлийн санал гомдол, өргөдөлд хуулийн хугацаанд амаар болон бичгээр хариу өгч байсан.

       Сумын иргэний бүртгэлд шинээр төрсөн 157, хүүхэд үрчилсний 3,  гэр бүл болсны 38, гэрлэлт цуцалсны 2, иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд 54, шилжин ирсэн 120, шилжин явсан  167, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ҮХХ-ийн бүртгэлд 25, газар өмчлөх бүртгэлд 30, нас барсаны бүртгэлд 23 тус тус бүртгэж,  290 иргэнд шинээр цахим үнэмлэх олгогдсон.

       Ажиллагсдын мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч Улс, аймагт болсон сургалтанд тогмол оролцуулж байсан. 2017 онд 16 албан хаагчийг 48 төрлийн сургалтанд  83 хоног оролцуулсан. 

  Аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээнд  сумын бүх төсөвт байгууллагыг хамруулж, “хангалттай сайн,, гэсэн үнэлгээ авсан.

  Цагаан сар, Наурыз, Эх үрсийн баяр, Улсын наадам, Эх орончдын баяр, Эмэгтэйчүүдийн баяр, Ахмадын өдрийг  тустай хөтөлбөрөөр зохион байгуулсан.

  Сум байгуулагдсны 60 жилийн ойтой холбогдуулан “Сумын түүхэн ном”-ыг Б. Зарыххан зохиож байгаа. Номын эхтэй танилцах редакторын ажлын хэсэг томилогдож, ажилласан. Номд орох бүх баримт бичиг, холбогдох материалуудыг цуглуулахад ЗДТГ-ын зүгээс дэмжлэг үзүүлсэн ба ОН-ийн орлогын давсан хэсгээс тус номыг зохиоход шаардагдах хөрөнгө хувиарласан. Номын эхийг 2018 онд хүлээн авч хэвлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

5.2.   ГАДААД ХАРИЛЦАА, АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Сум дахь ХЦ-ийн 0165 дугаар анги, ЗХ-ний 331 дугаар ангитай хамтран ажиллаж байна.      ЗХ-ний 331 дүгээр ангид барилга байгууламж барих, буудлагын талбайд зориулан газрын зөвшөөрлийг олгосон. Тус анги орон нутгийн ажилгүй 6 иргэнийг зуны улиралд 5 сар барилгын ажилд, мөн 3 иргэнийг байнгын ажилд авсан. Монгол УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд Н.Энхболд тэргүүтэй Жанжин штабын удирдлргууд  Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, УТБатальоны “Байлдааны туг” гардуулах болон  шинэ барилга байгууламжийн “Нээлтийн ёслол” –ын арга  хэмжээнд  оролцлоо.

    Сумын нутаг дахь хилийн зурваст орших газруудад /Ямаат, Сонгинот/ мал оторлуулах 1,2,6-р багуудын иргэдийн судалгааг гаргаж, ХЦ-ийн 0165 дугаар анги болон холбогдох газруудад   хүргүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэррлүүлсний  үр дүнд намар 40 гаруй өрхийг,  68 мянган толгой малаар  оторлуулан тарга хүч авахуулсан..

Хилийн зурвас /Ямаат, Сонгинот/ нутгаас хадлан бэлтгэх 1,2,6-р багуудын иргэдийн судалгааг гаргаж, ХЦ-ийн 0165 дугаар анги  хүргүүлсэн хүсэлтийг хүлээн авч 35 өрх, 77 иргэнд нэвтрэх зөвшөөрлийг нь олгож, дээрхи багийн иргэд хадлан бэлтгэж авлаа.

Аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 40 хоногийн аяны хүрээнд сумын төвд эргүүл, Цагаан эрэгт постыг удирдамж гарган тогтмол ажиллуулан, орон байр, түлээ түлшээр хангав. Байгууллагын дарга, эрхлэгч, олон нийтийн байцаагч нарыг сумын төвийн эргүүлээр томилон ажиллуулж, өдөрт 3 хүн 24 цагаар эргүүлээр явж ажиллаж байна. Цагаан эрэгийн постод нийт 20 төрийн албан хаагчдаас бүрдсэн багийн 2 албан хаагчийг 48 цагаар, хэсгийн төлөөлөгч, Цагдаагийн газрын төлөөлөгч нартай хамтран ажиллуулсан.

 

САГСАЙ СУМЫН ЗДТГ

 

УУЖИМ – 2017 ОН

2018-01-02
Сагсай сум

Сагсай сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС